Чапаев Петка хоёр гэдэг шиг холбоо үг шиг болтлоо олонд танигдсан Амбий Боёо гэх жүжигчдийн нэг нь ойрд хошин урлагийн тайзнаа огтхон ч харагдаагүй. Тэр бол Амбий буюу жүжигчин Ц.Батхуяг. Нээрээ энэ нөхөр чинь хаачив, яагаад тайзан дээрээ гарахаа больчихов хэмээх таамаглалыг төрүүлээд байсан жүжигчин маань ажлаа хийгээд л явж буй тухайгаа саяхан дуугарлаа. Тэрээр “Өнгөрөгч хугацаанд миний хувьд нэлээд ачаалалтай л жил байлаа. Бүрэн хэмжээний гурван ч уран сайхны кинонд тоглолоо. Ихэвчлэн хөдөөгүүр кино зурганд их явлаа. Удахгүй хэдэн, хэдэн уран бүтээл маань дэлгэцэнд гарч үзэгчдийн хүртээл болох гэж байна. Тэр үед л хийсэн зүйл хэлэх үгтэйгээр үзэгчидтэйгээ уулзъя гэж бодож байна даа” гэсэн юм.
Жүжигчин маань ийнхүү сураггүй байх хугацаандаа UBS телевизийн “Содура”, гавьяат жүжигчин И.Одончимэгийн найруулсан “Танхай гэрээ” уран сайхны кинонуудад тус тус дүр бүтээж. Өмнө нь үхсэн гэж шуугиан дэгдээж байсан Амбийгийн дүр хошин шогийн тайзнаа гарахгүй байсан шалтгаан нь эдгээр бүтээлүүд бөгөөд хөдөө орон нутагт л голдуу зураг авалтанд орж байсан болоод л нүдэнд өртөхгүй яваад байж дээ.
Булган аймагт гарсан ойн 2 түймрийг цурамд орууллаа
3 өрөө байранд гарсан галаас 22 болон 86 настай иргэдийг аварч, эмнэлэгт хүлээлгэн өгчээ
Лаг шатаах үйлдвэрийн төслийн нарийвчилсан судалгаа үргэлжилж байна
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
Нийслэлийн 9 байршилд мод бут, сөөг тарих боломжтой
Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороонд 420 метр авто зам барина
ШҮҮХ: Хахууль авсан “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХК-ийн захирал асан Д.Бямбасүрэнг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, 30 сая төгрөгөөр торголоо