Анхны цомгоо өлгийдөн аваад удаагүй байгаа”В” продакшны артист “Бид4” хамтлагийнхан дахин нэг шинэ уран бүтээлээрээ үзэгчиддээ бэлэг барихаар шаргуу ажиллаж байна. Энэ удаад тэд “Бид4” цомогтоо багтсан “Шүтээн” дууныхаа клипийг хүргэх гэж байна. Уг клипийг "Creative motion" студи бүтээж байгаа бөгөөд зураг авалт тун удахгүй дуусах аж. “Шүтээн” дууг өмнө нь “Камертон” хамтлагийн дуулснаар сонсогчид мэдэх билээ. Харин “Бид4” хамтлаг тус дууг acoustic хэлбэрээр шинэчлэн дуулсан ажээ. “Шүтээн” дууны шүлгийг Ган-Очир бичиж, аяыг “В” продхкшны захирал, Монгол улсын Төрийн соёрхолт, дуучин Д.Болд зохиожээ. Дууны бичлэгийг ”White arch“студи, хөгжмийн тохируулгыг Максим Комов нар гүйцэтгэлээ. “Шүтээн” дуунд гитарчин Мөнх-Оргил хамтран ажилласан байна. Дашрамд дуулгахад “Бид4” хамтлаг уг клипний зураг авалтаа дуусангуут дараагийн “Хүсэл мөрөөдөл” дууныхаа клипний зураг авалтыг эхлэх шахуу хуваарьтай ажиллаж байгаа юм.
ХЗДХЯ: 30 байгууллагын 83 дүрэм журмыг хүчингүй болгуулав
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа
Голден парк хотхоны гадаа зодолдсон гэх мэдээллийг шалгаж байна
"Олон түвшний уулзвар" төслийн эхний 5 байршлын ТЭЗҮ-ийг боловсруулж дуусжээ
Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түр хасжээ
Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2198 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ