Шинэ дуу, шинэ цомог болгоноороо үзэгч, сонсогчиддоо цоо шинэ зүйлийг мэдрүүлж, гэнэтийг бэлэг барьдаг дуучин бол “В” продакшны захирал, Монгол улсын Төрийн соёлрхолт, дуучин Д.Болд билээ. Түүний 11 дэх бие даасан “Хувцсаа тайчаад шид” цомог мөн л өвөрмөц онцлогтой гарчээ. Энэ удаад дуучин маань техник технологийн дэвшлийг ашиглан фэнүүддээ бэлэг барьж байна.
Та гар утсандаа “Shop on” аппликейшнийг татан суулгаж “Хувцсаа тайчаад шид” цомгийн ковер зургийг уншуулснаар дуучин Д.Болд таны гар утсанд гарч ирэн мэндчилгээ хүргэх нь. Энэ бол “Юнитель” группээс шинээр нэвтрүүлсэн AR технологи аж.
Дашрамд сонирхуулахад “Хувцсаа тайчаад шид” цомог itunes, Amazon MP3, Spotify, Google play, Beats music, Shazam, Rdio, Nokia music, KKbox зэрэг цахим дэлгүүрүүдээр худалдаалагдаж байна. Мөн iphone, ipad-д зориулсан “Дуучин Болд” аппликейшн байдаг. Тун удахгүй android утастай хэрэглэгчид энэхүү аппликейшнийг ашиглах боломжтой болох юм. Энэхүү аппликейшн нь дуучны цомгуудыг сонсох, клипүүдийг үзэх, дуртай дуугаа itunes-ээс худалдан авах, тухайн дуугаа facebook, twitter-т хуулж болдгоороо онцлогтой.
Булган аймагт гарсан ойн 2 түймрийг цурамд орууллаа
3 өрөө байранд гарсан галаас 22 болон 86 настай иргэдийг аварч, эмнэлэгт хүлээлгэн өгчээ
Лаг шатаах үйлдвэрийн төслийн нарийвчилсан судалгаа үргэлжилж байна
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
Нийслэлийн 9 байршилд мод бут, сөөг тарих боломжтой
Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороонд 420 метр авто зам барина
ШҮҮХ: Хахууль авсан “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХК-ийн захирал асан Д.Бямбасүрэнг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, 30 сая төгрөгөөр торголоо