Монголын Хөлбөмбөгийн Холбооноос 2014 оны 6 дугаар сарын 1-ний “Хүүхдийн баяр”-ын өдрийг “ХҮҮХЭД-ХӨЛБӨМБӨГ-ИРЭЭДҮЙ” хөтөлбөрийн хүрээнд “Хүүхдийн хөлбөмбөгийн баяр” болгон тэмдэглэн өнгөрөөх гэж байна. Энэ өдөр МХБХ-ны “Цэнгэлдэх Хүрээлэнд”-д хүрэлцэн ирсэн бага насны хүүхэд бүхэнд хөлбөмбөгийн анхан шатны арга техник болон олон төрлийн элемент, дасгал хөдөлгөөн хийж, анхны гоолоо хаалганд оруулж, хөлбөмбөгийн гайхамшиг, баяр баяслыг мэдрүүлэх болно.
2014 оны 6-р сарын 1-ний өдрийн 11.00 цагт МХБХ-ны “Цэнгэлдэх хүрээлэн”-д зохион байгуулах “Хүүхдийн хөлбөмбөгийн баяр”-т эцэг эхчүүд 6-9 насны охид, хөвгүүдээ дагуулан ирж, хүүхдийн баярын өдрийг хөлбөмбөгтэй хамт, зугаатай сайхан өнгөрүүлэх боломж олгох тул хүрэлцэн ирнэ үү.
Энэхүү үйл ажиллагааг МХБХ-ны “Албан ёсны түнш” байгууллага болох “MCS Coca Cola” ХХК-тай хамтран зохион байгуулж, хүүхэд бүрт бэлэг гардуулна.
ХЗДХЯ: 30 байгууллагын 83 дүрэм журмыг хүчингүй болгуулав
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа
Голден парк хотхоны гадаа зодолдсон гэх мэдээллийг шалгаж байна
"Олон түвшний уулзвар" төслийн эхний 5 байршлын ТЭЗҮ-ийг боловсруулж дуусжээ
Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түр хасжээ
Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2198 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ