Хөдөлмөрийн баатар тамирчин Х.Цагаанбаатар ийн эргэлзэхэд хүрчээ. Учир нь түүний олон сар жилийн хөлс хөдөлмөрөө шингээсэн мөнгөөрөө худалдан авсан гэрийг нь хулгайч ачаад оджээ. Гавьяат тамирчин өөрийн нүүр хуудсандаа “Үр хүүхдүүдээ агаарт гаргах зорилготойгоор Ерөнхийлөгчийн тэтгэлэгт цалингаараа таван ханатай гэр худалдаж аваад Нисэхийн хашаан дотроо барьсан чинь хулгай аваад явчихсан байх юмаа. Хүний хөдөлмөрөөрөө олсон зүйлийг зүгээр ингээд хулгайлаад явахаасаа санаа нь зовдоггүй юм байх даа. Хулгай хийх бас хөдөлмөр юм болов уу? Гар нь татаасай. ХУД-ын цагдаа нар минь сайн ажиллаж хулгайчийг олж өгнө гэдэгт итгэлтэй байна” гэжээ.
Нүүдэлчин түмнээс өвлөсөн монгол гэр бол нүүж суух, барьж буулгахад хамгийн хялбар сонгодог сууц билээ. Үүнийг овжин ашиглагчид сүүлийн үед эрс нэмэгдсэн. Айлын бариатай гэрийг буулгаад ачаад явчихдаг хулгайч нарыг “хөдөө гаралтай” байдгийг албаны хүмүүс тодотгож байсан. Учир нь хотод төрж өссөн хүмүүс бол гэрийг барьж буулгаж мэддэггүй гэнэ. Хөдөө гаралтай хулгайч нарын хуруу хумс бүр ч урт болж, улсынхаа нэрийг тив, дэлхийг цуурайтуулсан сайхан хоёр тамирчнаа үр хүүхдүүдтэй нь хамт гомдоож орхижээ.
Н.Учрал: Аймгуудын эдийн засгийн бие даасан байдлыг нэмэгдүүлж, эрх мэдлийг орон нутагт шилжүүлнэ
Oюунлаг сургууль ISO 21001:2025 стандартыг Монгол Улсад анх удаа авлаа
Богдхан ууланд биотехникийн арга хэмжээ авч хэрэгжүүлж байна
Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна
“Амар байна уу-2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна
Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна
“Нипах” вирус бүртгэгдсэн бүс нутагт зорчихгүй байхыг зөвлөж байна