УИХ-ын гишүүдийн ирцний асуудал олон нийтийн өмнө аль хэдийнээ ил болсон. Тэд хууль батлахдаа өөрийн биеэр байдаггүй, өмнөөс нь өөр гишүүн кноп дарж санал өгдөг хариуцлагагүй байдал шүүмжлэл дагуулдаг. Тэгвэл гишүүд өөрөө байхгүй атлаа цаасан дээр гарын үсгээ бичиж үлдээгээд санал өгдөг шинэ моод дэлгэрсэн байна. Энэ талаар УИХ гишүүн Ч.Хүрэлбаатар өчигдөр орой өөрийн фэйсбүүк хуудастаа ийн бичжээ “УИХ-ын гишүүд өөрийн биеэр санал хураалтанд оролцдог хуультай. Хэрвээ ирцэнд бүртгүүлээд санал хураалт явагдах үед байхгүй бол ДЭМЖЭЭГҮЙ гэсэн саналд тооцдог. Харин өнөөдөр болсон Төсвийн Байнгын хорооны хурал дээр өөрөө байхгүй ч цаасан дээр бичээд өгсөн саналыг ДЭМЖСЭН гэдгээр тооцож илт хууль зөрчлөө. Гарын үсгээрээ санал өгдөг моод энэ УИХ-д дэлгэрч яваандаа мессежээр ч санал өгдөг болох юм байна л даа. Болор гишүүнээ гарын үсгээрээ санал өгдөг хууль монголд байхгүй шүү. Та энэ гарын үсгээрээ Өрийн удирдлагын тухай хууль, 2015-2017 оны Төсвийн хүрээний мэдэгдэл зэрэг гурван хуулинд санал өгсөн. УИХ-ын гишүүн хэлэлцэгдэж байгаа асуудалд хариуцлагатай хандаж буруу зөвийг чихээрээ сонсож байж саналаа өгөх нь УИХ-ыг хариуцлагатай болгодог юм аа гэдгийг зөвлөе. Өөрийгөө зөвтгөхийг битгий оролд” гэсэн байжээ.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна