УИХ-ын чуулганы хуралдаан дээр МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт Ардчилсан намынханд хандан “Та манай бүлгийн гишүүдийн санал өгдөг картыг сугалдаг юм чинь би ч гэсэн сугална” хэмээлээ. Өмнө нь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат хуралдааныг орхиж гарцгаасан МАН-ын гишүүдийн санал өгдөг картнуудыг сугалж байсан тул өнөөдөр С.Бямбацогт ийнхүү хариуг нь барихаар шийджээ. Тэрээр “Та болдог юм чинь, би яагаад карт сугалж болдоггүй юм. Та нар өөрсдөө хуралдаа суугаач. Байхгүй хүнийхээ өмнөөс битгий санал өгөөч. Тийм л юм бол бүх гишүүдээ амруулж, явуулчихаад хоёулаа өмнөөс нь картыг нь хийгээд саналыг нь өгүүлж байя л даа. Хуралд оролцоогүй хүмүүс эсрэг санал өгснөөр тооцогддог болохоос биш дэмжиж байгаа гэсэн үг биш шүү дээ” гэсэн байна. Ийнхүү хоёр намынхан зөвхөн бусдын кноп дарах асуудлыг шийдэж чадахгүй хэд хэдэн парламентийг өнгөрөөсөөр. Ээлжинд нэгэндээ шаардлага тавьж, ээлжилж дэгийнхээ хуулийг зөрчсөөр л, маргалдсаар л.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна