2006 оны есдүгээр сарын 9-ний өдөр Төрийн соёрхолт, дуучин Д.Болд “В” продакшныг үүсгэн байгуулж, залуу дуучид болох Маралжингоо, “Шоо” хамтлаг, Эгшиглэн, Агиймаа, “DZ man”, “Гурван охин” гэх мэт хамтлаг, дуучдын цомгийн сурталчилгаа, продюсерээр ажиллаж олны танил болгож чадсан. Энэ жил “В” продакшны уран бүтээлчдийн бүрэлдэхүүнд “Бид4” хамтлаг, “Гурван охин” хамтлаг, ОХУ-ын Буриад улсын ардын жүжигчин Б.Амархүү нар багтаж байгаа юм. 2014 оны уран бүтээлийн нээлтийг Төрийн соёрхолт дуучин Д.Болдын 11 дэх бие даасан цомог “Хувцсаа тайчаад шид”, “Бид4” хамтлагийн ахны бие даасан цомог “Бид4”, “Гурван охин” хамтлагийн “В” продакшнтай хамтран гаргаж буй хоёр дахь цомог болох “Хурдлах тусам” цомгуудаар эхлүүлж байна. Энэ тухай хэвлэлийн бага хурал энэ сарын 22-нд буюу Пүрэв гаригт “Blue sky” цамхагийн “Diamond” танхимд 12:00 цагаас болно. Хэвлэлийн бага хуралд “В” продакшны захирал, төрийн соёрхолт, дуучин Д.Болд, “Бид4”, “Гурван охин” зэрэг хамтлагууд оролцож ая дуугаа өргөх юм. Сэтгүүлчид та бүхнийг шинэ уран бүтээлийн анхны сонсогчид болохыг урьж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг 96696674 дугаараас лавлана уу.
ХЗДХЯ: 30 байгууллагын 83 дүрэм журмыг хүчингүй болгуулав
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа
Голден парк хотхоны гадаа зодолдсон гэх мэдээллийг шалгаж байна
"Олон түвшний уулзвар" төслийн эхний 5 байршлын ТЭЗҮ-ийг боловсруулж дуусжээ
Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түр хасжээ
Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2198 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ