ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байхдаа нас барсан Газрын тосны газрын дарга асан Д.Амарсайханы үхэлтэй холбоотойгоор хууль хяналтын байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Энэ тухай Улсын ерөнхий прокурорын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас “Цагдан хорих төвд хоригдож байсан Д.Амарсайхан 2014 оны тавдугаар сарын 13 нд нас барсан асуудалд Баянгол дүүргийн цагдаагийн II хэлтсээс Эрүүгийн хуулийн 95 дугаар зүйлийн 95.1 дэх хэсэгт заасан бусдыг амиа хорлоход хүргэсэн гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Хэрэгт Дүүргийн хоёрдугаар прокурорын газраас хяналт тавьж байна” гэж мэдээлэв. Одоогоор энэ хэрэгт хууль хяналтын байгууллагаас хэн нэгнийг буруутгаж, сэжигтэн яллагдагчаар татаагүй байгаа гэнэ.
ХЗДХЯ: 30 байгууллагын 83 дүрэм журмыг хүчингүй болгуулав
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа
Голден парк хотхоны гадаа зодолдсон гэх мэдээллийг шалгаж байна
"Олон түвшний уулзвар" төслийн эхний 5 байршлын ТЭЗҮ-ийг боловсруулж дуусжээ
Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түр хасжээ
Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2198 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ