Нөлөөлөл ТББ, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, iRED студи хамтран дэлхийн гэр бүлийн өдрийг тохиолдуулан энэ сарын 17-ны өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “АЗ ЖАРГАЛТАЙ ГЭР БҮЛ” 1000 гэр бүлийн зургийн үзэсгэлэн гаргахаар ажиллаж байна. Энэхүү үзэсгэлэн нь аз жаргалтай гэр бүлийн эерэг нөлөөллийг нийгэмд бий болгох үндсэн зорилготой ажээ. Тухайн үзэсгэлэнд та ч мөн өөрийн гэр бүлийн зургаараа оролцох боломжтой бөгөөд 10mpx дээш чанартай гэр бүлийн зургаа iredstudio11@gmail.com хаягаар илгээснээр таны гэр бүлийн зураг тухайн үзэсгэлэнд дэлгэгдэн оролцох юм байна. Мөн энэ өдөр хүрэлцэн ирсэн бүх гэр бүлүүдэд гэр бүлийн зураг үнэгүй авах үйлчилгээг зохион байгуулагч нар олгож байгаа гэдгийг хэлье. Энэхүү үйл ажиллагааны дэмжигч байгууллагаар Гэрэл зураг сонирхогчдын бүлгэм ТББ, Монголын сайтын холбоо, www.paparatsi.mn, www.mgltimes.com, www.shuurhai.mn, seven tv, Р3 радио 100.9, Миний гэр сэтгүүл оролцож байна. Дэлгэрэнгүй мэдээллийг www.facebook.com/olonniit цахим хуудаснаас авах боломжтой.
Булган аймагт гарсан ойн 2 түймрийг цурамд орууллаа
3 өрөө байранд гарсан галаас 22 болон 86 настай иргэдийг аварч, эмнэлэгт хүлээлгэн өгчээ
Лаг шатаах үйлдвэрийн төслийн нарийвчилсан судалгаа үргэлжилж байна
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
Нийслэлийн 9 байршилд мод бут, сөөг тарих боломжтой
Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороонд 420 метр авто зам барина
ШҮҮХ: Хахууль авсан “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХК-ийн захирал асан Д.Бямбасүрэнг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, 30 сая төгрөгөөр торголоо