УИХ-ын чуулганы хуралдаан болон байнгын хороодоор 2014 оны Төсвийн тодотгол болон түүнийг дагалдах хуулийн төслүүдийг хэлэлцэж буй. Энэ төслийн "хариуцах" эзэн нь Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нар билээ. Тэгвэл өнөөдөр дөрвөн ч байнгын хороо 2014 оны төсвийн тодотгол болон түүнийг дагалдах хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Байнгын хороодын хуралдааны хооронд хоёр сайд ээлжлэн гишүүдийн асуултад хариулт өгч, гүйсээр их л завгүй өнгөрөөлөө.
Бүр нэг байнгын хорооны гишүүд нөгөө байнгын хорооноосоо хариуцагчдыг "сугалж" авах гэж бөөн юм болов. Тэр дундаа Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр тун ч эрэлт ихтэй, гишүүдийн асуултад дарагдсан, байнгын хороод нь булаацалдсан өдөр байлаа. Гишүүд ч олон асуултдаа хариулт авахаар тэднийг нааш, цааш нь гүйлгээд сандаргаж өнжив. Цаашдаа ч бүх байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх ёстой Төсвийн тодотголын төсөл батлагдтал Ч.Улаан, Н.Батбаяр сайд нар тун завгүй өдрүүдийг үдэх нь.
ХЗДХЯ: 30 байгууллагын 83 дүрэм журмыг хүчингүй болгуулав
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа
Голден парк хотхоны гадаа зодолдсон гэх мэдээллийг шалгаж байна
"Олон түвшний уулзвар" төслийн эхний 5 байршлын ТЭЗҮ-ийг боловсруулж дуусжээ
Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түр хасжээ
Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2198 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ