“Шинэ үе” продакшны жүжигчид болох Ц.Алдармаа, Д.Оюунтуул нарын нэгнийгээ халуун усаар түлж “алах” шахсан шуугиан одоо ч намжаагүй байгаа. Хоёр бүсгүйн маргаан эцэстээ тулж, ширүүсэнээр нэгэн рүүгээ халуун ус цацаж хүндээр гэмтээж эмнэлэгт хүртэл хүргэгдээд авсан билээ. Тэгвэл жүжигчин бүсгүйчүүдийн маргаан тоглолтонд орохоос өмнө эхэлсэн бөгөөд тоглолт дууссанаар маргаанаа үргэлжлүүлсээр бхйрлаж буй газартаа ирж нэгнийгээ түлсэн гэнэ. Тэрээр маргалдах үед нь ойрхон байсан нэгэн эх сурвалж хэлэхдээ “Тэд юутай ч гурван цагийн турш хэрэлдсэн юм байна. Тэднийг чухам ямар зүйлээс эхэлж хэрэлдсэнийг яг сайн хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан бие бие рүүгээ ус цацахын өмнөхөн авьяастай авьяасгүй гэсэн үгс л хоорондоо шидэлцэж байсан. Миний дуулснаар Д.Оюунтуул бололтой байсан, тэр “Чиний авьяас гэж юу байдаг юм. Хэнд ч хэрэггүй амьтан, зайлуул таарна” гэхэд Ц.Алдармаа “Чи өөрийгөө бусдаас тасарсан авьяастай гэх гээд байна уу, үгүй шүү. Байдаг л нэг амьтан. Орчин үед чинь бүх талаараа тэгш байж энэ урлагт тоогддог юм” гэх шиг болсон. Үүний дараа л дуу чимээ болж, ус цацсан” хэмээсэн юм. Ц.Алдармаа, Д.Оюунтуул нарын хоорондын маргаан ийм зүйлээс болж ширүүссэн сурагтай. Гэхдээ тэдний авьяастай авьяасгүй гэдгийг тэд өөрсдөө биш уг нь ард түмэн, үзэгчид бид л хэлэх бус уу. Тэдний хувьд нэгнийнхээ “дээр” гарах гэсэн хүүхнүүдийн атаархуу зангаасаа болж ийм байдалд орж хамтлагийнхаа ч нэр хүндийг унагаагаад авсан нь харамсалтай. Ямартай ч тэднийг хамгийн ихээр эмзэглүүлдэг асуудал нь мэргэжлийн ур чадвар нь болотой.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна