Мөрөөдлийн театр”-ын цоо шинэ уран бүтээл “Утасгүй бол үхлээ юу” инээдмийн шоу тоглолт Тусгаар тогтнолын тайзнаа өдөр бүр 19 цагаас тоглогдож байна. Тоглолтын тасалбарын үнэ 12,000 төгрөг. Орчин үед хүмүүс бидний амин чухал хэрэглээ болсон гар утасны өнгөрсөн үе ба одоогийн байдлыг тун ч хөгжилтэйгээр харуулж, басхүү нэгийг бодогдуулсан хэсгээс гадна орон нутгийн сайн дурын уран сайханчдаар төлөөлүүлэн нийтийн дуучдын “Хослон дуулж, хожим нь ханилъя” гэх нууцлаг уриаг хүртэл сануулаад авсан эл тоглолт үнэхээр сонирхолтой үзүүлбэрүүдээр дүүрэн болжээ. Тус тоглолтод сүүлийн үед дэлгэцийн бүтээлүүдээрээ чамгүй “эрэлттэй” байгаа жүжигчин Б.Навчаа урилгаар оролцож буй бөгөөд “Рашаантын 18″ киноны хоёрдугаар анги энэхүү тайзнаа хэрхэн өрнөхийг үзэгч та бүхэн сонирхоорой. Үргэлж, шинэлэг содон зүйлийг үзэгчдэдээ хүргэж байдаг “Мөрөөдлийн театр”-ын ээлжит шинэ уран бүтээл болох “Утасгүй бол үхлээ юу?” шоу тоглолтыг үзэж хаврын стрессээ тайлаарай. Ингээд тоглолтын үеийн тайзны арын зурагнаас хүргэж байна.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна