Севол онгоц живж эхлэх үед зорчигч хүүхдүүдийн нэг нь видео бичлэг хийсэн байсныг олжээ.
Үүнийг үзүүлсэн телевизийн продюсер Чой Сюнг-хо “энэ бол миний телевизэд ажилласан 27 жилийн түүхэн дэх хамгийн зүрх шимшрүүлсэн дүрс байлаа” гэж ярьсан байна.
Онгоц хазайж эхлэх үед нэгэн хүү “ингээд дуусч байгаа юм байх даа” гэсэн бол өөр нэг хүү аав ээждээ хайртайгаа хэлж байна. Бас нэг хүү “бид Титаник болж байгаа юм уу?” гэж нэгнээсээ асууж байв.
Онгоц улам хазайж эхлэхэд зарим нь айж зарим нь гайхаж байжээ.
Нэг нь онгоцноос гарах хэрэгтэй гэхэд нөгөө нь биднээр тоглож байгаа байх гэж ярьж байгаа нь сонсогдож байна. Өглөөний 08:53 цаг болж байхад онгоцны чанга яригчаар зорчигчдыг байр байрандаа байхыг сануулж байна. Тэгэхэд нэг нь “Юу? Яаралтай биднийг авраачээ” гэж хариу хэлж байгаа нь үлдсэн байна.
Харин хүүхдүүдийг ингэж байхад онгоцны ахмад аврах завь руу үсэрч байжээ. Бичлэгээс харахад хүүхдүүд байр байрандаа үлдэх зааврыг онгоц живэн живтэл дагасан байгаа нь үнэхээр эмгэнэлтэй.
ХЗДХЯ: 30 байгууллагын 83 дүрэм журмыг хүчингүй болгуулав
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа
Голден парк хотхоны гадаа зодолдсон гэх мэдээллийг шалгаж байна
"Олон түвшний уулзвар" төслийн эхний 5 байршлын ТЭЗҮ-ийг боловсруулж дуусжээ
Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түр хасжээ
Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2198 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ