Нийтийн тээврийн автобусанд суулгүй уджээ, Шархүү нь. Дугаарын хязгаарлалт ёсоор өнөөдөр машин маань явахгүй тул нийтийн тээврийг сонгон үйлчлүүлэв. Баянзүрх дүүргийн алслагдсан хороо буюу Гачууртаас өглөө эртлэн ажилдаа гарч, автобусанд суулаа. Ажлын цаг эхлэх дөхсөн тул автобус зорчигч ихтэй, сул суудал горьдоод ч хэрэг алга. Гачууртаас хөдлөөд Хужирбулан руу дөхөж явтал сууж яваа автобусны маань жолооч хурдаа огцом нэмж, зэрэгцээд өөр нэг автобус ч нэлээд хурдтай гараад ирэв.
-За, Хужирбулангийн автобус гараад ирлээ. Одоо энэ хоёр Улиастай хүртэл уралдана гэж хажууд зогсч яваа хүн хэллээ.
Ингээд уралдаан эхлэв. Гачуурт, Хужирбулангийн чиглэлийн автобуснууд Улиастай хүрэх гурав гаруй км замд буудлаас буудалд "Хурдан суугаарай”, “Манай хүнийг авах гээд байна”, “Дараагийн буудалд хурдан хүрэх хэрэгтэй байна”, “Хүн хүлээхгүй шүү" зэргээр зогсоо зайгүй орилж, бууж суух зорчигчдоо яаруулна. Зарим нь гүйхээрээ яаран автобусанд суухдаа бүдэрч унаж байгаа нь ч харагдлаа. Арайхийн амжсан нэгэн залуу “Дараагийн автобусанд суугаарай. Хүлээхгүй гэж яаруулаад байна. Манай хүүхдийг цэцэрлэгт нь хүргээд өгөөрэй” гэж утсаараа хэн нэгэнд захив.
Замын донсолгоог ч үл анзааран автобуснууд уралдсаар Улиастайд ирлээ. Улиастайн буудлаас олон автобус хотын төв рүү явдаг болохоор тэгсгээд хурдаа сааруулав. Уралдаан нэг юм дуусч, бариулаасаа тас атгаж зогсох хэрэггүй болов. Хажуугийн хүний сануулснаар энэ удаад ч биш, ер нь өглөө бүр ингэж уралддаг нь тодорхой. Морь мал ачиж яваа биш гэж зарим нэг нь шүүмжлэх ч, ажилдаа яарч яваа нэгнийх хувьд харин ч зол болдог бололтой юм. Сайн ч бай, саар ч бай автобус ингэж уралдах нь зохимжгүй. Наанадаж л автобус дүүрэн зорчигчдын амь насыг хариуцаж яваагаа тэр жолооч ухамсарлах ёстой баймаар...
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна