Бүсгүйчүүдэд урам өгдөг мисс Бадамгэрэл


Урин дулааны цаг ирж их хотыг минь хөөрхөн бүсгүйчүүд болон өхөөрдөм үрсийн инээд чимж байна. Мисс бүсгүйчүүдээс хамгийн сүүлд нярайлсан “Андра” модель агентлагийн захирал мисс Бадамгэрэл төрсөн ээжүүд болон, өсвөр насны охидын үлгэр дуурайлал болох болжээ. Учир нь төрөөд удаагүй ч “Гоёл” наадмын тайзыг чимж, урьдын адил сайхан харагдах болсон нь олон ээжүүдийн анхаарлыг татах болж. Түүнчлэн мисс Бадамгэрэлээс ямар дасгал хөдөлгөөн хийдэг талаар нь цахим хуудсаар нь дамжуулан асууж сураглах болсон байна. Бүсгүй хүн бүр эх хүн болоод хамгийн үзэсгэлэнтэй харагддаг гэдэг үнэхээр үнэн үг. Тиймээс мисс бүсгүй ээж болсоноосоо хойш илүү намбалаг, зөөлөн, үзэсгэлэнтэй харагдах болжээ.