Сүүлийн үед хэвлэлээр дуучин Хишигбаяр,Дэлгэрмаа нарын 2 сартай бяцхан хүүгийн бие тааруу байгаа талаар мэдээллэх болсон. Учир нь Алтан хуур наадмын үеэр хөтлөгч Батбаяр энэхүү мэдээлэлийг олон түмэнд тараасан юм. Харин энэ бүхэнд хос дуучид маань хариулт өглөө. Тэрбээр “2014 оны 4 сарын 22 нд нийтийн дуучдын "Алтан хуур"наадам улаан хивсний ёслол гэх үйл ажиллагаа боллоо. Ямар ч зохион байгуулалт байхгүй үе үеийн нийтийн дуучдын хөдөлмөрлөж бий болгосон энэ их урлагыг,уран бүтээлчидийг гутаасан, олон нийтэд сөрөг PR өгсөн үйл ажиллагааг зохион байгуулсан хүмүүст харамсаж байна.Миний бие энэ үйл ажиллагаанд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн.Гэсэн ч бид 2 -ийг нийтийн дууны шилдэг хос дуучин гэх нэрээр шагналаа.Энэ наадамд оролцохгүй гэсний төлөө хорвоо дээр ирээд 2-хон сар болж буй хүүг минь сэхээнд бие нь муу байгаа гэж худал тайлбар хийсэн СГЗ нэвтрүүлэгч хөтлөгч Батбаяр өөрсдийнхөө зохион байгуулалтгүй үйл ажиллагаандаа хүний хүүхдийн нэр бариж нүүрээ хаацайлсан үйлдэл хийсэн энэ хүмүүст үнэхээр харамсаж байна гомдож байна.Бидэнд энэ шагнал хэрэггүй ээ. Худалч хуурамч хүмүүсээс өгч буй зүйл нь бас л хуурамч байгаа.ЗӨВ ХҮНИЙ ХИЙЖ БУЙ ҮЙЛДЭЛ НҮДНЭЭС ДАЛД Ч ЗӨВ Л БАЙДАГ...” хэмээн бичсэн байна.
ХЗДХЯ: 30 байгууллагын 83 дүрэм журмыг хүчингүй болгуулав
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа
Голден парк хотхоны гадаа зодолдсон гэх мэдээллийг шалгаж байна
"Олон түвшний уулзвар" төслийн эхний 5 байршлын ТЭЗҮ-ийг боловсруулж дуусжээ
Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түр хасжээ
Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2198 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ