“Алтан Ураг” хамтлагийн үүсгэн байгуулагчдын нэг, “Chimdee’s Music” компаний захирал, хѳгжмийн продюсер МУСТА M.Чимэдтогтох бие даасан “ETHNOSPHERE” цомгоо гаргаж байгаа тухай мэдээлэл цацагдсан. Энэ нь зѳвхѳн цомог биш бѳгѳѳд дуу хѳгжим, уран зураг, хувцас загвар гээд нилээд ѳргѳн хүрээг хамарсан, гадаадын зах зээлрүү чиглэсэн томоохон хэмжээний соёл урлагийн нэгдэл бүхий тѳсѳл аж.
Энэхүү тѳслѳѳр дамжуулан Монголын уран бүтээлчид олон улсад хүлээн зѳвшѳѳрѳгдсѳн чанарын шаардлага хангасан бүтээлээ зах зээлд гаргах үүд хаалга нээгдэх тухай тѳслийн санаачлагч, удирдагч М.Чимэдтогтох танилцууллаа. Монголоос анх удаа дэлхийн алдарт “Universal Music Group”-ын “Universal Mastering Studios” студитэй “ETHNOSPHERE” цомог дээр хамтран ажиллаж, цомгийн зохиогчийн эрх, оюуны өмчийг дэлхий дахинд хамгаалах ажлыг Broadcast Music, Inc. (BMI) байгууллага хариуцсан байна. Тѳслийн нээлтийн шоу энэ сарын 28-нд худалдаа аж үйлдвэрлэлийн танхимд болох бѳгѳѳд зураач Б.Содномдаржаагийн зургийн үзэсгэлэн болон шилдэг дизайнерууд болох Л.Болор, О.Болд, Б.Биндэръяа нар коллекцоо танилцуулах гэнэ. Нээлтийн арга хэмжээний ерѳнхий зохион байгуулагчаар Монголын анхны загварын суваг “Fashion Channel” ажиллаж байна.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна