Талийгаач 25 настай, хоёр хүүхэдтэй залуу байжээ


Хан-Уул дүүрэг дэх “Хүннү” хорооллын барилгаас хүн унаж, нас барсан харамсалтай хэрэг гараад байгаа. Талийгаач 1989 онд төрсөн 25 настай, эхнэр хоёр хүүхэдтэйгээ амьдардаг байжээ. Тэрээр таван давхарт ажиллаж байх үедээ хамгаалалтын бэхэлгээ нь тасарснаас доош унаснаар амиа алдсан байна. Осол гарснаас хойш түргэн тусламж бараг нэг цагийн дараа буюу хожимдож ирсэнд ар гэрийнхэн нь гомдолтой байгаагаа хэлллээ. Түүнчлэн гүйцэтгэгч компанийн зүгээс түргэн тусламж яагаад оройтож ирсэн талаар ямар нэгэн тайлбар хийхгүй байгаа аж. Хүннү хорооллын барилгыг “Хурд” группийн захиалгаар “Мон Ун” гэдэг компани гүйцэтгэж байгаа юм байна.