“Хэцүү анги” киноны Сувдын дүрээр олны танил болсон Э.Уянга өдгөө UBS телевизид хүүхдийн нэвтрүүлэг хөтөлж байгаа билээ. Түүний хувьд 10 жилийн ширээнээс кино урлагт хөл тавин “Миний муу аав” кинонд мөн шаггүй сайн дүр бүтээсэн. Тэрээр өөрийн сүйт залуу болох хөтлөгч Чойжоогийн хамтаар Австри улсын Вена хотод түр хугацаагаар амьдрахаар шийдсэн. Хосууд саяхан явсан бөгөөд тэднийг хамтдаа мэргэжил дээшлүүлэхээр явсан тухай хамт олон нь хэлж байна. Харин хөтлөгч бүсгүй өөрийн цахим хуудаснаа бухимдалаа илэрхийлжээ. Тэрээр: “Яг одоо Австри улсын Вена хотод байна. Энд урт удаан амьдралынхаа хэсэгхэн хугацааг өнгөрөөх гэж байгаадаа баяртай байна. Хэдхэн хоногийн өмнө нутгаасаа гарахдаа гэр бүл, найз нөхөд, хамт олон, хайртай ажилдаа их л хоргодож байлаа.Харин одоо бол ихийг сурч мэдэх гэгээн хүслээр жигүүрлэж, урам зоригоор дүүрэн байна. Бас аливаа зүйлийг эерэгээр харж, хүлээж авч чадахаа байсан, хүнийг хүн чигээр нь харж болохоо больчихсон, хэл ам, хийж бүтээсэн нь бүгд хар бараан, тамын тогоо шиг сэтгэхүйтэй хэсэг хүмүүсээс холдсондоо баяртай байна...” хэмээн бичжээ.
ХЗДХЯ: 30 байгууллагын 83 дүрэм журмыг хүчингүй болгуулав
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа
Голден парк хотхоны гадаа зодолдсон гэх мэдээллийг шалгаж байна
"Олон түвшний уулзвар" төслийн эхний 5 байршлын ТЭЗҮ-ийг боловсруулж дуусжээ
Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түр хасжээ
Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2198 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ