Хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ цаг үед Хүн төрлөхтний агуу баяр цэнгэл гэх албан бус нэртэй болж дэлхийн сая сая фанатуудыг соронзон мэт татаж байна. Товчхондоо бол “FIFA World cup 2014” буюу Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 2014 оны 6 сарын 12 ны өдрөөс 7 сарын 13 хүртэл Бразиль улсын 12 хотод үргэлжлэн явагдана. Тэмцээний нээлт зургаадугаар сарын 12-ны үдэш Бразилийн Сан-Паулу хотын “Arena Corinthians” цэнгэлдэх хүрээлэнд болно.
Дэлхийн аваргын ногоон талбайд өрсөлдөх эрхийн төлөө бүтэн гурван жилийн хугацаанд тэмцэж шигшигдсэн 32 баг дэлхийн аваргын алтан цомын төлөө Бразильд өрсөлдөнө. Тэмцээний зохион байгуулагч Бразилийн шигшээ багийн тухайд 19 удаа буюу нэг ч дэлхийн аваргыг өнжөөгүй 5 удаа буюу хамгийн олон удаа дэлхийн аваргын түрүү хүртсэн түүхэн амжилтын эзэд билээ.
Дэлхий нийтээрээ хөл бөмбөгөөр амьсгалах өдрүүд айсуй.
Хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг цэнхэр дэлгэцээрээ хүлээн авах боломжийг олгож буй онцгой эрхт ETV телевиз болон “Арвайн Үндэс” ХХК-ийн “ХҮРХРЭЭ” брэнд эх орондоо шууд дамжуулан үзүүлэх хамтын ажиллагааны гэрээг байгууллаа. Гэрээг “Арвайн-Үндэс” ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Оргил, ETV телевизийн ерөнхий захирал Ц.Энхбат нар үзэглэж хэвлэлийн бага хурал хийж сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Дэлхийн өнцөг булан бүрт хөл бөмбөг сонирхогч жирийн нэг фанатаас эхлээд бүхэл бүтэн улс дэлхий нийтийн урам зориг, эв нэгдэл утга учир болж чадсан Хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрээнд олон хөтөлбөрт ажил зохион байгуулж хөл бөмбөг сохирхогчиддоо болон хөл бөмбөгийн спортод хувь нэмэрээ оруулах болсондоо “ХҮРХРЭЭ” брэнд баяртай байна.
Нэг хэмнэл Нэг сонголттойгоор “Fan zone”-д уулзацгаая

Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна