Америкийн алдартай дархан цаазат газруудын нэг болох Шар хадны хөндий дахь (Yellowstone National Park) галт уул идэвхжисэний улмаас зэрлэг ан амьтад амь зулбаж эхэлсэн байна. Маш олон тооны бух гөрөөс буюу бизон үхрүүд, бусад ан амьтан автомашин зам дагуу бөөн бөөнөөрөө нүүдэллэж, хүн, машин тэрэгний дууг ч үл хайхран довтолгож явааг олон блогерууд зургийг нь авч нийтэлсэн байна. Тиймээс Америкийн эрдэмтэд түгшүүр зарлаад эхэлжээ. Өнгөрсөн сарын 30-ны өдөр Шар хадны галт уул сэрж (The Yellowstone Supervolcano) 4.8 магнитуд хүчтэй газар хөдөлсөний дээр сүлийн хоёр долоо хоногийн турш тасралтгүй чичирхийлж, газар их бага хэмжээгээр шилгээх болсон тул ан амьтад зөнгөөрөө дайжиж байгааг хэвлэлүүд тэмдэглэж байна.
Шар хадны хөндийн аварга галт уул 600 мянган жил тутамд нэг удаа шилгээдэг бөгөөд тухай бүртээ дэлхийн газрын зурагт томоохон өөрчлөлтийг оруулдаг аж. Нийт хэмжээгээрээ Америкийн томоомхон хотуудыг өлхөн багтаах энэ галт уул дөрвөн мянган квадрат километр талбай эзэлдэг учир хэрвээ 5,1 магнитуд хүчтэй тэсрэлт болбол Лос–Анжелос хот хүртэлх орчмынхоо мянган км тойрогт бүгдийг устгах аюул заналхийлж байгаа аж. Ийм аймшигтай том тэсрэлт мэдээж дэлхийн агаар мандалд зүйрлэшгүй их өөрчлөлт оруулна. Хойд Америкийг нөмрөх ихээхэн хэмжээний үнс нурам нарны гэрлийг халхалснаар галав юүлсэн мэт мөстлөгийг авч ирэх нь дамжиггүй. Ийм хэмжээний дэлбэрэлт 600 мянган жилд нэг удаа тохиолддог бол Шар хадны галт уул хамгийн сүүлд сэрснээс хойш одоо 640 мянган жил өнгөрөөд байгааг галт уул судлаачид тэмдэглэж байгаа ажээ.
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа
Голден парк хотхоны гадаа зодолдсон гэх мэдээллийг шалгаж байна
"Олон түвшний уулзвар" төслийн эхний 5 байршлын ТЭЗҮ-ийг боловсруулж дуусжээ
Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түр хасжээ
Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2198 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал олимпиадын хүрээнд гарсан зардлыг шийдвэрлэж өгөхөөр боллоо