БНСУ-ын баруун өмнөд хэсгийн эрэг орчимд 450 зорчигчтой усан онгоц живж байгаа талаар хэдхэн хормын өмнө BBC мэдээллээ. Орон нутгийн цагаар өглөөний 09.00 цагт Byungpoong арлаас 20 км зайд орших газраас аюулын дохиог ирүүлсэн байна.

Энэхүү усан онгоцонд явсан зорчигчийн олонхи нь ахлах сургуулийн сурагчид байсан бөгөөд Инчоноос Чежү арлыг зорьж байжээ.
YTN мэдээллийн сувагт нэгэн зорчигч “Хүчтэй доргих чимээ сонсогдсон даруйд усан онгоц зогссон, ямар нэгэн зүйлтэй мөргөлдсөн байх гэж бодож байна” хэмээжээ.
Орон нутгийн цагаар 09.55 цагт зорчигдын 120-ыг нь авраад байгаа талаар Yonhap агентлаг мэдээллээ.

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж байгаагаар тус хөлөг онгоцонд 350 зорчигч байсан хэмээж байгаа ч албаны ёсны мэдээлэлд 450 зорчигч байгаа аж.
Живж буй онгоцыг аврахаар харуулын усан онгоц, нисдэг тэрэг илгээжээ.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна