Тураана, тураах төв гэсэн үгсийг манайхан 1990-ээд оны сүүлчээс мэддэг болсон. Анх “Хулан”-гийн Цолмон, “Синди”-гийн Цэнд-Аюуш гэх бүсгүйчүүд жингийн илүүдэлтэй охид бүсгүйчүүдийн анхаарлыг татаж, тураах төвүүдийг зорих бүсгүйчүүдийн цуваа оочер дараалалдаа хүртэлээ газар авсан. Мэдээж тэр хэрээр тураах төвийн захирал бүсгүйчүүдийн бизнес цэцэглэн хөгжиж, өөрсдөө од болж байлаа. Гэхдээ харамсалтай нь үйлчлүүлэгчид нь санасандаа хүртэл тураасангүй гэж элдэв хэл ам хийж , тураах төвийн захиралууд өөрсдөө яагаад ийм тарган байгаа юм бэ гэсэн асуулт хариу нэхсээр үлдсэн. Харин энэ түүхүүд дараагийн үедээ маш том сургамж болсон бололтой.
Өнөө цагийн тураах төв, beauty spa-гийн эзэд өөрсдөө гоо сайхны амьд жишээ болж үлгэр дуурайлалаа үзүүлдэг болжээ. Та бүхний сайн мэддэг “Байгаль” beauty солоны эзэн загвар өмсөгч Байгаль хичнээн сайхан хүүхэн билээ. Түүний салонд орж үйлчлүүлсэн бүсгүйчүүд Байгалийг дуурайхгүй байна гэж үгүй.
Бас нэг гоо сайхны амьд жишээ болсон эзэнтэй салон бол “Mila” beauty spa.
Ч.Ганчимэг гэх жаахан бүсгүй гоо сайхныг түгээж, бүсгүйчүүдэд өөртөө итгэх итгэлийг бэлэглэж явна. “Өөрөө сайхан байж өрөөлийг сайхан болгох хэрэгтэй” гэж хэлэх дуртай эл бүсгүй гоо сайхын ертөнцөд хөл тавиад удаагүй ч өөрийн гэсэн өнгө төрх бүхий тансаг салоноо бий болгож, үнэнч үйлчлүүлэгчиддэй болоод амжжээ. “Таныг би сарын дотор, хоёр сарын дотор эрүүлжүүлэн турааж чаднаа” гэж хэлэх эл бүсгүйн үг ямар сүрхий өөртөө итгэлтэй сонсогддог гээч. Өөдөөс барби шиг хөөрхөн хүүхэн хараад “Гоё болох танаас өөрөөс чинь , бас манай салоноос хамаарлтай, та хэрвээ өөртөө итгэлтэй бол над шиг л болно” гэж хэлэхэд хурдхан шиг тураад ийм гоё болох юмсан гэсэн бодол ямар ч бүсгүйд бодогдоно.
“Mila beauty spa”-гаар үйлчлүүлсэнээр охид, бүсгүйчүүд маань идэвхитэй дасгал хөдөлгөөн хийж мөн дээрээс нь өөрийнхөө биед хамгийн тохиромжтой хоол хүнсийг хэрэглэж сурахаас гадна биедээ хуримтлагдсан өөхийг задлан жингээ хянах боломжтой юм. Бумба, өөх задлах массаж, хоолны дуршил бууруулах цэгэн даралтат массаж хийлгэж, саунд сууж, хөлөрдөг хөнжил хэрэглэж турах нь хүний биед хоргүй цогц үйлчилгээ аж. Ингэснээр богино хугацаанд үр дүнтэй турах боломжтой. Зарим илүүдэл жинтэй бүсгүйчүүд таргалалтын шалтгаанаа хүүхэд төрүүлсэнээс болсон эсвэл төрөлхийн унаган махтай хэмээн тайлбарлаж, илүүдэл жинтэйгээ эвлэрдэг. Тэгвэл “Мila” салон нь эдгээр асуудлыг ч гэсэн шийдэж, охид бүсгүйчүүддээ гоо сайхныг бэлэглэж байна.



Н.Учрал: Аймгуудын эдийн засгийн бие даасан байдлыг нэмэгдүүлж, эрх мэдлийг орон нутагт шилжүүлнэ
Oюунлаг сургууль ISO 21001:2025 стандартыг Монгол Улсад анх удаа авлаа
Богдхан ууланд биотехникийн арга хэмжээ авч хэрэгжүүлж байна
Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна
“Амар байна уу-2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна
Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна
“Нипах” вирус бүртгэгдсэн бүс нутагт зорчихгүй байхыг зөвлөж байна