Мисс Гантогоогийн тэрггүүлдэг АУНТ нийгэмлэг буюу Цэвэр агаар, цэнгэг ус, ногоон төгөл нийгэмлэг нь 2011 оны 6-р сард дэлхийн дулаарлын төлөө тэмцэгч доктор Satish Sikha-г урьж түүний санаачилсан "Эко ногоон торгон тууз" аянд монголчууд нэгдэж байсан билээ. Доктор Satish Sikha нь Монголын эко элч Гантогоогийн удирддаг АУНТ нийгэмлэгийн удирдах зөвлөлд ажилладаг аж. Satish Sikha нь энэхүү ажлаа хойд туйлаас анх эхэлж одоогоор нийт дэлхийн 72 орны ард түмнээс "Эко элч" хэмээх нэрийг аваад байгаа юм. Үүнд манай улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ард түмнээ төлөөлөн нэгдсэн байсан бол бусад орны ерөнхий сайд, Арабын байгаль орчны сайд, дэлхийн тэрбумтан Donald trump зохион байгуулдаг тэмцээний 1994 оны тэргүүн мисс Волливудын жүжигчин Sushmita Sen гэх мэт олон хүмүүс нэгдэж дэлхийн ард түмэнд дуу хоолойгоо хүргэж байгаа билээ. Энэхүү ногоон торгон тууз аян одоогоор 1.7 км урттай байсан байна. Доктор Satish Sikha хоёр дахь удаагаа Монголд ирэхдээ "Eco-Asia" их сургуулийн багш оюутан залууст лекц уншшсан бөгөөд "Eco-Asia" их сургуулийн хүндэт доктор болсон байна. "Eco-Asia" их сургуулийн захирал доктор Ц.Адъяасүрэн мөн торгон тууз дээр сэтгэгдлээ бичсэн байна. Доктор Satish Sikha монголчууд гурван сая хүрэхгүй ард түмэн. Тийм болохоор бүгд бие биенээ хайрлаж хажууд байгаа нэгэндээ инээмсэглэл бэлэглэж төрсөн өдөр болгоноороо хүн бүхнийг нэг мод тарихыг уриалсан байна Бид эх дэлхийгээ хайрлаж байж бидний ирээдүй болсон хүүхдүүд эрүүл энх байх болно гэдгийг сануулаад авсан. Тэрбээр манай улсад ирэхдээ мод тарьсан бөгөөд дахин ирж мод тарихаа амласан юм.
Н.Учрал: Аймгуудын эдийн засгийн бие даасан байдлыг нэмэгдүүлж, эрх мэдлийг орон нутагт шилжүүлнэ
Oюунлаг сургууль ISO 21001:2025 стандартыг Монгол Улсад анх удаа авлаа
Богдхан ууланд биотехникийн арга хэмжээ авч хэрэгжүүлж байна
Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна
“Амар байна уу-2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна
Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна
“Нипах” вирус бүртгэгдсэн бүс нутагт зорчихгүй байхыг зөвлөж байна