Хүн бүрийн амтархан иддэг Тэсо-гийн “Кингснек” үйлдвэрийн үхрийн махан амтлагчтай “Хаан чипс” асуудал дагуулж эхэллээ. Тодруулбал: Саяхан нэгэн хэрэглэгч “Хаан чипс”-ийг авсан бөгөөд дотроос нь идэхийн аргагүй техникийн тос гэмээр сонин үнэртэй, хөгзөрч муудан хувирсан ногоон өнгөтэй “хатсан чипс” гарч ирсэн байна.
Чипс буюу шарсан төмс хүний эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг. Нүүрс ус, өөх, тос, амт оруулагч, хүнсний будаг зэргийг хольж, чипсийг гарган авдаг байна. Түүнчлэн чипс нь карцероген бодис ихээр агуулдаг бөгөөд энэ нь хорт хавдар үүсгэх эрсдэлийг нэмэгдүүлдэг байна. Мөн ус төрөгчийн агууламж ихтэй тос нь холестериний хэмжээг нэмдэг учир зүрхний өвчин тусах, цус харвах эрсдэлийг нэмдэг. Мөн мэргэжилтнүүд 3-4 насандаа чипс идэж байсан хүүхдүүд оюуны хөгжилдөө асуудалтай болохыг тогтоожээ гэх мэт сайн гэхээсээ илүү муу талыг нь дүгнэсэн судалгаанууд их байдаг байна. Түүнчлэн чипсэнд агуулагддаг баяжуулсан өөх тослог нь уураг тархины хэвийн хөгжлийг саармагжуулдаг бөгөөд үр дагавар нь аюултай гэдгийг хүнс судлаачид баталжээ.
Тиймээс ч эрдэмтэд хүүхдүүдийг 3-4 настай байхад нь чипс идүүлэхгүй байхыг эцэг, эхчүүдэд уриалдаг байна.
Харамсалтай нь манайд “Үндэсний үйлдвэрлэлээ дэмжие” гэсэн сүржин уриалгатайгаар эрүүл ахуйн шаардлага хангахгүй энэ мэт бүтээгдэхүүн үйлдвэрлэсээр байгаа нь айдас төрүүлж байна.
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа
Голден парк хотхоны гадаа зодолдсон гэх мэдээллийг шалгаж байна
"Олон түвшний уулзвар" төслийн эхний 5 байршлын ТЭЗҮ-ийг боловсруулж дуусжээ
Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түр хасжээ
Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2198 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал олимпиадын хүрээнд гарсан зардлыг шийдвэрлэж өгөхөөр боллоо