Мисс Сайнаа хоёр дахь хүүхдээ тээж байна


“Эра” төвийн загвар өмсөгч Сайнааг Монголжуу төрхэтй, царайлаг гэдгээр нь уншигчид маань сайн мэдэх биз ээ. Сайнаагийн хувьд хэд хэдэн кинонд гол ба туслах дүрийг бүтээж чадварлаг уран бүтээлч гэдгээ харуулаад амжсан. Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг төгссөн Сайнаагийн хувьд өнгөрсөн жил хөөрхөн охинтой болсон билээ. Тэгвэл тун удахгүй хосууд маань хоёр дахь хүүхдээ өлгийдөн авах гэж байгаа гэнэ шүү.