Хотын дарга Э.Бат-Үүлийн өмнөөс цор цор хийж, ухамсрын шанаа хүртсэн гэх Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг тойрсон дуулиан амар дарагдахгүй нь бололтой. Түүнийг улсын баатраас “шанаа” аваад ухаажаа болов уу, яагаа бол гэх шинэ яриа дагаж эхлэв. Ямартай ч, хотын дарга нийслэлийн тохижилтод зориулж Эдийн засгийн хөгжлийн сайдаас мөнгө гуйхад “Өгөхгүй, нэг ч зоос өгөхгүй” гэж хэлээд “шанаа” хүртсэн байдаг. Нэг талдаа ч зөв л болов уу, Монголоо өрөнд оруулан байж Чингис бондыг олон улсын хөрөнгийн зах зээлээс босгосон. Гэтэл түүнийгээ аахар, шаахар зүйлд зарцуулах нь алсыг харсан хөрөнгө оруулалт болж чадахгүй. Энэ утгаар нь харвал Эдийн засгийн хөгжлийн сайд гэдийх нь зөв боловч илэрхийлэх талдаа эвгүй зан авир гаргасан нь хотын даргын уурыг барж, шанаа авахаас аргагүйд хүргэсэн шиг байгаа юм.
Харин хүн бүртэй шахуу хэдэр ёдор аашилдаг сайд хотын даргаас шанаа аваад ухаажаа болов уу, яагаа бол... Сурсан юмыг сураар боож болдоггүй гэдэг шиг одоо ч бас хэн нэгний уурыг хүргээд сэгсэлзэж явж мэдэх л юм.
Удахгүй хаврын чуулган эхэлнэ, харин тэр үед нугас болох сайдын нэг нь Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр болох тухай яриа саарал ордноос салах больсон. Тэгэхээр түүний хувьд албан тушаалдаа үлдэхийн тулд ямар домог ярихыг монголчууд сонсох л үлдэж байх шив дээ. Хаврын чуулган ирэх долоо хоногийн даваа гариг буюу дөрөвдүгээр сарын 7-нд нээлтээ хийх учиртай.
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа
Голден парк хотхоны гадаа зодолдсон гэх мэдээллийг шалгаж байна
"Олон түвшний уулзвар" төслийн эхний 5 байршлын ТЭЗҮ-ийг боловсруулж дуусжээ
Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түр хасжээ
Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2198 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал олимпиадын хүрээнд гарсан зардлыг шийдвэрлэж өгөхөөр боллоо