Загварын тайзнаа өөрийн гэсэн өнгө төрх, байр суурийг хэдийнэ бий болгосон топ модель Э.Сэлэнгэ “Ninedots promotional model” агентлагаа өнгөрсөн нэгдүгээр сард нээсэн билээ. Олон улсын миссийн тэмцээн, загварын томоохон наадмуудад өндөр амжилт гаргаж явсан топ модель маань агентлагийнхаа сургалтын хөтөлбөрт бүжиг, харилцааны соёл, хувцаслах урлаг, фото зураг, тайзны алхаа, гоо сайхан зэрэг олон төрлийн сонирхолтой хичээлийг багтаажээ. Тиймээс загварын ертөнцөд хөл тавих хүсэлтэй өсвөр насны охид залуусаас гадна өөрийн гоо сайханд анхаарал тавьж, орчин цагийн хувцаслах урлагаас суралцан, алхаа гишгээгээ засах сонирхолтой хэн бүхэнд “Ninedots promotional model” агентлагийн үүд хаалга нээлттэй аж.
Тухайн хүний нас, хүйс, ажил мэргэжил, бие галбирын онцлогоос үл хамаарч, өнөө цагийн соёлын талаархи ойлголт, загварын мэдрэмжийг тань дээшлүүлэх тус агентлагийн бүртгэл өдгөө ид явагдаж буй юм. Долоо хоногийн таван өдөр хичээллэх хуваарьтай “Ninedots promotional model” агентлагийн сургалт 05-09, 10-24, 24-өөс дээш насныхан гэсэн гурван ангилалд явагддаг бөгөөд анхан, дунд, гүнзгийрүүлсэн гурван үе шаттай юм байна. Сургалт нь тус бүр нь анхан, дунд, гүнзгий гэсэн гурван сарын сургалт бөгөөд топ модель Э.Сэлэнгэ өөрөө тайзны алхааны багшаар ажиллахаас гадна загварын ертөнцөд цахиур хагалж яваа шилдэг загвар өмсөгчид, топ моделиуд ч энэхүү агентлагт урилгаар ирж багшлах ажээ.
Булган аймагт гарсан ойн 2 түймрийг цурамд орууллаа
3 өрөө байранд гарсан галаас 22 болон 86 настай иргэдийг аварч, эмнэлэгт хүлээлгэн өгчээ
Лаг шатаах үйлдвэрийн төслийн нарийвчилсан судалгаа үргэлжилж байна
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
Нийслэлийн 9 байршилд мод бут, сөөг тарих боломжтой
Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороонд 420 метр авто зам барина
ШҮҮХ: Хахууль авсан “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХК-ийн захирал асан Д.Бямбасүрэнг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, 30 сая төгрөгөөр торголоо