Энэ сарын 30-нд буюу өчигдөр оройн 23.46 цагийн үед БНСУ-д манай улсын дөрвөн иргэн зам тээврийн ослоор амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, БНСУ-ын Жүнгбүк аймгийн Асан хотын Ёнгинмёнг тосгоны дэргэдэх авто зам дээр Avante маркийн суудлын автомашин, замын хажуугийн шонгийн модыг хүчтэй мөргөж улмаар дотор нь сууж явсан зорчигчид амь эрсэджээ. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар осолд орсон автомашин дотор манай улсын зургаан иргэн байсан бөгөөд дөрөв нь газар дээрээ амиа алдаж, хоёр иргэн хүнд бэртэн ойролцоох эмнэлэгт хүргэгдсэн байна.
Дээрх автомашиныг Монгол улсын иргэн 37 настай А жолоодож байсан бөгөөд түүнийг жолоо барьж явахдаа согтууруулах ундаа хэрэглэсэн болоод хурд хэтрүүлсэн эсэхийг тодруулахаар ажиллаж байгаа талаар хэргийг шалгаж эхэлсэн Жүнгбүк аймгийн цагдаагийн газраас мэдээлэлжээ.
Бид энэ талаар ГХЯ-наас тодруулахад “Одоогоор мэдээлэл ирээгүй байна” гэсэн хариу өглөө.
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа
Голден парк хотхоны гадаа зодолдсон гэх мэдээллийг шалгаж байна
"Олон түвшний уулзвар" төслийн эхний 5 байршлын ТЭЗҮ-ийг боловсруулж дуусжээ
Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түр хасжээ
Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2198 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал олимпиадын хүрээнд гарсан зардлыг шийдвэрлэж өгөхөөр боллоо