Эрдэмтэй хүн даруу, их мөрөн дөлгөөн хэмээн эртний сайхан үг бий. Яг энэ үгэнд зохицох нэгэн хүн бол алдарт зөнч Елена Голуноваг хэмээн бодож байна. Оросын их гүрэнд нэрээ дуурсгасан тэрээр, манай оронд ирээд удаагүй байгаа. Хэдийгээр үздэг, хардаг, мэргэлдэг гэх олон хүмүүс байдаг ч, тэдний дотроос Елена Голунова яахын аргагүй ялгарч байна. Магадгүй өөрийн энэ их хүчээрээ бардамнаж, “би,би” хэмээсэн бол түүний энэ их амжилт өдгөө хий хоосон зүйл байх байсан мэт. Харин ч эсрэгээрээ бүхнийг сайн сайхан, бусдын тусын төлөө хэмээх энэ хатагтай цаана л нэг л өөр. Түүний хэлсэн нэгэн өгүүлбэр ихээхэн сонирхол татсан юм. Тодруулвал: Хэн нэгэн нэр алдарт хүрэхийн тулд, мөнгөтэй болохын тулд зурагтаар гардаг бол миний хувьд энэхүү тэмцээнд орохын өмнө ч олон хүмүүс надад ханддаг, харилцдаг байсан. Харин тэмцээний дараа надад олон таагүй байдал үүссэн. Тэмцээнд орохын өмнө хүмүүстэй нууц байдалд тайван уулзаж, зааж зөвлөдөг, завтай амгалан байсан бол тулааны дараа олон хүн намайг таньдаг болсноор хэн дуртай нь над руу ирэх болох юм байна гэж хандах болсон. Тиймээс “Зөн билгийн тулаан” надад нэр алдар авчирсан гэвэл худлаа. Үүнээс өмнө ч хүмүүс намайг таньдаг, мэддэг байсан. Тиймээ нэг нэвтрүүлэгт ороод нэрд гарах биш, хийсэн бүтээсэн, хэлсэн ярьсанаараа бусдын хүндэтгэлийг даана гэдэг хамгийн том нэр алдар биз ээ.
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа
Голден парк хотхоны гадаа зодолдсон гэх мэдээллийг шалгаж байна
"Олон түвшний уулзвар" төслийн эхний 5 байршлын ТЭЗҮ-ийг боловсруулж дуусжээ
Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түр хасжээ
Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2198 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал олимпиадын хүрээнд гарсан зардлыг шийдвэрлэж өгөхөөр боллоо