Хууль хэнд үйлчилдэг вэ? бас хаана үйлчилдэг вэ? гэдэг асуултыг “Эко” констракшины захирал С.Нямдаваагас асуумаар байна. Ер нь энэ С.Нямдаваа гэгч этгээд хэдэн хүний амиар наадаж, бас хэдэн хүнийг амьдын хагацал үзүүлж, хэдий болтол хуулийг гууль болгох вэ? Хаана барилгын ажлын горим алдагдаж, хаана барилгатай холбоотой асуудал гарч байна тэнд “Эко” гэсэн нэр толгой цохиж явна. Хамгийн сүүлд “Тэнгис” кинотеатрын урд талд усан оргилуур бүхий 16 давхар үйлчилгээний төв барина гэсэн ч зургаасаа хоёр дахин том талбайд 22 давхар барилга барьж байсан. Гэвч 2012 оны 9-р сард энд барилгаас төмөр унаж,хичээлээ тараад явж байсан оюутан залуугын амийг хороосон. Тэр цагаас хойш энэ барилгын ажил ерөнхийдөө зогссон байсан. Гэвч урин дулаантай зэрэгцэн тус барилга шөнийн цагаар амь орж, бетон цутгах болсон талаар эх сурвалж мэдээллэжээ. Тэд өдрийн цагаар амьгүй мэт, харин шөнийн цагаар ид ажиллаж байна уу? хэрвээ үнэхээр шөнөөр ажиллаж байгаа бол С.Нямдаваа гэгч этгээдэд хууль үйлчлэхээсээ өнгөрсөн бололтой.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна