FACEBOOK-ЭЭР ХҮН ГҮТГЭСЭН НЭГЭН ЭТГЭЭДИЙГ ЭРҮҮГИЙН ЦАГДААГИЙН ГАЗАРТ ШАЛГУУЛАХААР ӨГЛӨӨ


Фэйсбүүк сүлжээнд үйл ажиллагаа явуулж байсан “Өөрийн Байшингаа Босгох Төлөвлөгөө” пэйж хакердуулан үүсгэн байгуулагчид нь нэвтрэх боломжгүй болсноос хойш 2014.03.21 өдрийн 6 цаг 40 минутад Nurbol Davis гэгч этгээд тэднийг гүтгэж доромжилсон мэдээлэл тавьсан байна.

 

Үүсгэн байгуулагчид нь 10,387 гишүүдтэй “Өөрийн Байшингаа Босгох Төлөвлөгөө” пэйжийн үйл ажиллагааг сэргээхээр  Фэйсбүүкийн төв сүлжээнд хүсэлт тавин ажиллаж байгаа ба одоогоор “ӨӨРИЙН БАЙШИН”нэртэйгээр үйл ажиллагаагаа үргэлжүүлж байгаа гэнэ. 

 

М-солид ХХК-ийн гүйцэтгэх захирал гэх Nurbol Davis гэгчийг хүн гүтгэж доромжилсон мэдээлэлтэй нь холбогдуулан түүнийг компьютерийн мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй гэж үзэж цагдаад хандаад байгаа юм байна. 

 

Nurbol Davis гэгч хэн болох талаарх мэдээллийг хойшид дэлгэрэнгүй өгнө гэдгээ уг пэйжийнхэн хэллээ.