Эцэг нь хоёр хүүхдээ хазаж, тамлажээ


Ээжийг нь байхгүй хойгуур төрсөн эцэг нь хоёр хүүхдээ зэрлэгээр хазаж, гэмтээсэн хэрэг гарсан байна.

 

Эцэгтээ хазуулж, элдэв зовлон үзсэн энэ хоёр хүүхдийн бага нь 2 настай охин, том нь 8 настай хүү аж. ийм зэрлэг авир гаргаж, төрсөн үрсээ зовоосон эцгийн хувьд сэтгэцийн ямар нэг эмгэггүй гэнэ.

 

Юутай ч араатнаас дор авирласан түүнээс эхнэр хоёр хүүхэд нь зугтаж, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв бараадсан гэнэ. 

 

Түүнчлэн Лантуун дохих ТББ-аас тэдэнд өмгөөллийн тусламж үзүүлэхэд шаардлагатай мөнгийг олохын тулд олон нийтэд хандсан байна.

 

Өмгөөлөгчийн зардал болон хүүхдийн эмчилгээнд хандив өргөх данс : ХЭҮТ – Худалдаа хөгжлийн банк 453019211