Дорноговь аймгийн Улаанбадрах сумын асуудал улам ноцтой болсоор байна. Одоо бүр энэ асуудлаас болж иргэд хүртэл тайван суухаа болилоо. Цахим ертөнцөөр төрөөд л үхсэн ишиг, хурганы зураг тархаж байна. Хальт харахад үстэй, унгастай юм шиг мөртлөө дөнгөж нэг амьсгаатай. Тэгээд дөнгөж төрсөнийхөө дараа л үхээд байгаа эдгээр мал одоо бүр нэмэгдэж байгаа гэнэ.
Ингэсээр байгаад Улаанбадрах сумынхан малгүй болж үлдэж, сүүлдээ өөрсдөө ч эрүүл мэндээрээ хохирох вий гэсэн айдас нийгэмд бий болоод байна. Ганцхэн жишээ дурдахад л "Кожеговь" ХХК-иас 9 км зайтай Малчин Гэрэлт-Одын хот айлд одоогоор 31 ямаа 11 хонь зулбадас гаргаад байна.
Үнэхээр энэ нутгийн ард түмний асуудалд Төрөөс ч арга хэмжээ авах цаг хэдийнэ болсоныг ард иргэд илэрхийлж эхэллээ. Хэн нь үнэн, хэн нь худлаа яриад байгааг газар дээр нь очиж шалгаад энэ асуудлыг нэг мөр болгох цаг хэдийнэ болсон юм шиг. Хэдэн жил ингэж яригдаж явах юм бэ?
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа
Голден парк хотхоны гадаа зодолдсон гэх мэдээллийг шалгаж байна
"Олон түвшний уулзвар" төслийн эхний 5 байршлын ТЭЗҮ-ийг боловсруулж дуусжээ
Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түр хасжээ
Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2198 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал олимпиадын хүрээнд гарсан зардлыг шийдвэрлэж өгөхөөр боллоо