Жил бүрийн Гэгээн Муза наадам монгол орон даяар өргөн дэлгэр болдог болжээ. Ялангуяа орон нутгийн театрууд хүртэл идэвхитэйгээр оролцох болсон нь Монгол оронд драмын урлаг хөгжихөд түлхэц болж буй юм. Харин энэ жилийн Гэгээн Муза наадмын хувьд “Топ нь тодорхой Гоёл” гэдэг шиг Сэрүүн хасын нууц жүжгийн уран бүтээлчдийг олон шагнал авнаа гэж үзэгчид, урлаг сонирхогчид ам булаалдан хэлцэж байна. “Хориотой жүжиг” , “Аянгын бороо” гээд Х Түц-ийн хийсэн драмын бүтээл бүр чанар чансаа,даац гэдгийг харуулах шиг болдог. Бүр драмын жүжгийн билет шаганд орох гэж жигтэй юм гэж хүмүүс ярилцаж байсан нь саяхан. Хийсэн зүйлдээ бардам гэгчээр тус жүжгийн Продюссер Онон энэ жилийн Муза-д нэлээн додигор байгаа сурагтай шүү. Ямартай ч олон дуулиан шуугиан, сенсаацийг араасаа дагуулж буй Сэрүүн хасын нууц жүжиг 4 сарын 7-с дахин тавигдахнээ. Өнгөрсөн хавар монголын толгой баячууд, ихэмсэг хатагтай нар, сэхээтэн гаралтай бүхий л эрхмүүд Соёлын төв өргөөг зорьж харагдсан шүү.
Булган аймагт гарсан ойн 2 түймрийг цурамд орууллаа
3 өрөө байранд гарсан галаас 22 болон 86 настай иргэдийг аварч, эмнэлэгт хүлээлгэн өгчээ
Лаг шатаах үйлдвэрийн төслийн нарийвчилсан судалгаа үргэлжилж байна
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
Нийслэлийн 9 байршилд мод бут, сөөг тарих боломжтой
Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороонд 420 метр авто зам барина
ШҮҮХ: Хахууль авсан “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХК-ийн захирал асан Д.Бямбасүрэнг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, 30 сая төгрөгөөр торголоо