Украин ОХУ-ын талд алдсан бүс нутаг Крымээс цэргүүдээ гэр бүлийнх нь хамтаар эргүүлэн татаж эхэлжээ. “ВВС”-д мэдээлснээр Крымын Севастопол хот дахь тэнгисийн цэргийн баазын украин офицерууд өчигдөр /III.19/ эх орон руугаа буцсан байна. Өмнө нь Крымын хойг дахь Украины тэнгисийн цэргийн удирдлагын байр болон армийн хоёр баазыг Оросыг дэмжигч цэргүүд эзэлж, тэнгисийн цэргийн даргыг хорьсон тухай мэдээлэл цацагдсан билээ.
Үүний зэрэгцээ Украины эрх баригчид НҮБ-ын санаачилгаар Крымыг цэрэггүй бүс болгохыг дэмжиж, ОХУ-ыг хойгоос цэргээ эргүүлэн татахыг хүсч буй аж. Түүнчлэн Укриан нь ОХУ-ын тэргүүлсэн Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлөөс гарч буйгаа зарлажээ. Мөн Украин нь цаашид АНУ, Их Британитай хамтран цэргийн сургуулилт хийхээр бэлтгэж буй гэнэ.
Крымын хойгийн баруун хэсэгт Украины тэнгисийн цэргийн өөр нэг бааз “Ново-Озёрн” байрладаг аж.
Крымын хойгт өнгөрсөн ням гаригт /III.16/ бүх нийтийн санал асуулга болж, оролцогчдын 97 хувийн саналаар ОХУ-д нэгдэхийг дэмжсэн юм. Энэ дагуу өнгөрсөн даваа гаригт /III.17/ Ерөнхийлөгч Владимир Путин Крымыг ОХУ-д нэгтгэх зарлигт гарын үсэг зурсан билээ.
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа
Голден парк хотхоны гадаа зодолдсон гэх мэдээллийг шалгаж байна
"Олон түвшний уулзвар" төслийн эхний 5 байршлын ТЭЗҮ-ийг боловсруулж дуусжээ
Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түр хасжээ
Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2198 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал олимпиадын хүрээнд гарсан зардлыг шийдвэрлэж өгөхөөр боллоо