Телевиз үзэгчдийн сонирхлыг хамгийн ихээр татдаг нэвтрүүлэг бол “Монгол тулгатны 100 эрхэм” гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Энэхүү нэвтрүүлгийг анх П.Анужин санаачлан “Херо” энтертайнментийн захирал Б.Баатартай хамтран бүтээсэн гэдэг. Харин сүүлийн үед түүхч мэргэжилтэй Л.Алтангэрэл гэх залуу “Би 2010 онд “Түмэн хишигтэн” төсөлд орж ажилласан юм. С1 телевизээр гарч байсан “Түмэн хишигтэн” нэвтрүүлгийг хариуцан авч , зохиол найруулгыг нь бичиж, арын албанд ажилладаг байлаа. Тэгээд энэ нэвтрүүлгийнхээ дараагийн цуврал нэвтрүүлэг болгохоор “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн санааг анх гаргасан юм. Уг нэвтрүүлгийн нэрийг би “ Монгол туургатны 100 эрхэм” хэмээн нэрлээд, зохиол найруулгыг нь бичсэн. Ингэхдээ энгийн, халуун, дулаан өнгө аястай, үндэсний хэв шинжийг агуулсан нэвтрүүлэг болгоё гэж анотацийг нь гаргасан юм. Тэр бүү хэл хоёр хөтлөгчтэй байна, эрэгтэй хөтлөгчөөр нь Б.Лхагвасүрэн гуайг томилно, “Херо” интертаймэнтээр хийлгэнэ гэж бичсэн юм. Харин эмэгтэй хөтлөгчийн хувьд яг тэрийг сонгоно гэсэн хувилбар байгаагүй ээ” хэмээн мэдэгдэл хийгээд байгаа. Харин энэ талаар П.Анужин “Манай нэвтрүүлгийн найруулагч Б.Баатар наад хүнтэй чинь уулзаад “Яагаад ийм яриа гаргаад яваад байгаа юм бэ” гэсэн чинь та “Нарын нэрийг барьж од болох гэсэн юм аа” гээд хээвнэгхэн хэлсэн гэсэн. Би өөрийнхөө оюун ухаанаар энэ нэвтрүүлгийнхээ санааг олж “Hero” энтертайнментийн хамт олонд хэлж сонирхуулсан. Тэгээд л бидний энэ ажил үзэгчдийн өмнө нүүр бардам гарч байна. Хэн нэгний гадны нөлөө огт оролцоогүй. Би энэ нэвтрүүлгийнхээ нэрийг “Монгол туургатны 100 эрхэм” гэж өгсөн. Гэтэл Б.Лхагвасүрэн ах “Энэ нэр чинь биш байна. Монгол тулгатны 100 эрхэм” гэвэл зүгээр юм гэж хэлсэн. Ийм ярианаас эхэлж бидний ажил одоо болтол үргэлжилж байна” гэж хариулсныг “Мобайль Ньюс”буландаа онцолж байна.
Төмөр зам доогуурх нүхэн гарц төслийн бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна
Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч, тариаланч хамт олон тодорлоо
Зочлох үйлчилгээний чиглэлээр хүний нөөцийн чадавхыг нэмэгдүүлэхэд БНСУ-ын Сэжон их сургуультай хамтран ажиллана
Авлигын эсрэг сургалтад 1745 албан тушаалтныг хамруулав
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1798 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Сүхбаатар дүүргийн ЕБС-ийн ахлах ангийн сурагчид Төрийн ордонд зочилж, зарим хуулийн төслийн талаар саналаа илэрхийллээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “Юань зарна” гэх зарын дагуу холбогдож 58 сая төгрөг залилуулжээ