Шинэ оны өмнөхөн Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Г.Хэрлэн ажилтнаа зодож танхайрсан тухай мэдээлэл дуулиан тарьж, түүнийг албан тушаалаас нь чөлөөлөх ёстой гэх мэтгэлцээн өрнөж байв.
Тэгвэл өнөөдрөөс түүнтэй холбоотой нэгэн мэдээлэл цацагдсан нь Г.Хэрлэн даргад зодуулсан Санхүүгийн зохицуулах хорооны Эрсдэлийн үнэлгээ, судалгаа, санхүүгийн шинэ бүтээгдэхүүн үйлчилгээний газрын дарга И.Цэрэн-Онолт ажлаасаа чөлөөлөгджээ. Түүнийг ажилгүйчүүдийн эгнээнд шилжихэд дэд дарга Г.Хэрлэнгийн оролцоо байсан тухай хэвлэлүүд шуугиулж байна. Гэхдээ бидэнд олдсон мэдээгээр тус хороо нь бүтцийн өөрчлөлт хийж, Эрсдэлийн үнэлгээ, судалгаа, санхүүгийн шинэ бүтээгдэхүүн үйлчилгээний газраа татан буулгасан учраас дарга И.Цэрэн-Очирыг албан тушаалаас нь чөлөөлсөн гэх.
Ямартай ч, бүтцийн өөрчлөлт хийх хүрээнд газрыг нь татан буулгаж даргаас нь чөлөөлж болох ч бүр ажилгүй болгож “лааз өшиглүүлсэн”-ийг бодоход Г.Хэрлэн даргаас шанаа авсан тохиолдолд ажилгүй болох нь гэдгээ тус хорооныхон саначихад буруутахгүй нь бололтой. Мөн төрийн албанд ажиллаж байгаа нь ч зодуулсан нь ажилгүй болж, зодсон нь албан тушаалтайгаа сууж үлддэг туршлага энэ мэтчлэн үйлчлээд эхэлснийг анхааралдаа авах цаг болсон мэт.
Харин ажлаасаа чөлөөлөгдсөн И.Цэрэн-Очирын хувьд Санхүүгийн зохицуулах хорооны удирдлагуудын дэргэд боловсрол өндөртэй, ажилд ч нухлагдаж үзсэн, ачаа ч дааж явж ирсэн эрхэм гэх тодорхойлолтыг таньж мэдэх хүмүүс нь өгч байна.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна