Куала-Лумпураас энэ сарын 8-нд Бээжин рүү нисээд сураггүй алга болсон иргэний нисэхийн Боинг-777-200 онгоцыг хулгайлсан байна гэж малайзын мөрдөгчид итгэлтэй мэдэгдлээ. Тэдний үзэж байгаагаар бол онгоцыг нисгэгчдийн нэг нь хулгайлсан байж магадгүй гэнэ. Үүний өмнө агаарын цэргийн радарууд онгоцыг Энэтхэгийн далай дахь Андаманы арлуудын зүг ниссэн байна гэсэн юм. Мөн онгоц радарын дэлгэцээс алга болсны дараа ч гэсэн диспетчерийн холбооны системд холбоо нь залгаастай байсан юм байна. Холбооны хиймэл дагуулууд ч гэсэн сураггүй болсон онгоцноос махш сулхан дохио хүлээн авч байсан юм.
Малайзын үндэсний агаарын тээврийн Боинг 777-200 онгоц 227 зорчигч, нислэгийн багийн 12 хүнтэйгээр гуравдугаар асрын 8-ны шөнө нийслэл Куала-Лумпураас Бээжин рүү нисээд малайзын зүүн эргээс 220 км-т явж байхдаа холбоо тасарсан юм.
Өнгөрсөн хугацаанд онгоцыг эрэх ажиллагаанд дэлхийн 11 орны 40 хөлөг онгоц, 34 нисэх онгоц оролцож хайж байгаа юм.
Пентагоны мэдээлснээр бол хамгийн сүүлийн мэдээ аваад АНУ Адаманы арлуудын зүг хөнгөн хөлөг онгоц илгээсэн байна. Энэ хөлөг дээр эрэл хийж байгаа нисдэг тэрэг байгаа юм.
Төмөр зам доогуурх нүхэн гарц төслийн бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна
Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч, тариаланч хамт олон тодорлоо
Зочлох үйлчилгээний чиглэлээр хүний нөөцийн чадавхыг нэмэгдүүлэхэд БНСУ-ын Сэжон их сургуультай хамтран ажиллана
Авлигын эсрэг сургалтад 1745 албан тушаалтныг хамруулав
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1798 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Сүхбаатар дүүргийн ЕБС-ийн ахлах ангийн сурагчид Төрийн ордонд зочилж, зарим хуулийн төслийн талаар саналаа илэрхийллээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “Юань зарна” гэх зарын дагуу холбогдож 58 сая төгрөг залилуулжээ