Замын цагдаагийн газраас Улаанбаатар хотод хамгийн их осол гардаг 77 цэгийг бүртгэсэн байна. Үүнээс 20 цэгийг хамгийн ноцтой цэгээр тодруулжээ. Эдгээр цэгт хүний амь нас эрсэдсэн тохиолдол давтагдсан бөгөөд гурван жилийн хугацаанд 700 гаруй хүн эндэж, долоон мянга гаруй хүн гэмтэж, 12 мянга гаруй авто осол гарсан талаар мэргэжлийн хүмүүс онцоллоо.
Тус цэгүүдийг СХД-ийн 12 дугаар байрны арын уулзвараас хойш шинэ зам хүртэлх цэг тэргүүлж байна. Энд гурван жилийн дотор 3228.6 осол бүртгэгдэж 2528.6 хүн гэмтэж бэртжээ. Түүнчлэн Цэцэг төвөөс Цаг уурын хүрээлэнгийн уулзвар хүртэлх, УБИС-ийн уулзвараас Гадаад хэргийн яам, Төв шуудангийн уулзвар хүртэлх, Зүүн дөрвөн замаас Бөхийн өргөө, Арслантай гүүр хүртэлх, Цэцэг төвөөс ЭТНО хүртэлх, Хүрд төвийн уулзвараас Өлзий төв хүртэлх замууд жагсаалтанд бүртгэгджээ. Харин хамгийн их осол гардаг уулзваруудаар Саппоро, 32-ын тойрог, 100 айлын уулзвар, 25 дугаар эмийн сан, Гурвалжингийн тойрог, Баруун дөрвөн зам, Баянбүрдийн тойрог, Зүүн дөрвөн зам, Туул жинпангийн уулзвар, Модны хоёр, Гэсэр сүмийн уулзвар, Цайз зах, "Өргөө" кино театр, Гандангийн зүүн хойд уулзвар, Дарь эх, Цэцэг төв, 10 дугаар хороолол, Вагон депо гэх мэт замууд нэрлэгдсэн байна.
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа
Голден парк хотхоны гадаа зодолдсон гэх мэдээллийг шалгаж байна
"Олон түвшний уулзвар" төслийн эхний 5 байршлын ТЭЗҮ-ийг боловсруулж дуусжээ
Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түр хасжээ
Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2198 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал олимпиадын хүрээнд гарсан зардлыг шийдвэрлэж өгөхөөр боллоо