Монголд хамгийн олон хэрэглэгчтэй, хамгийн итгэлтэй гэх “хаан” банкны хамт олон дэндүү тоомжиргүй алдааг гаргажээ. Бид өнөөдөр ямар банкинд итгэж мөнгөө хадгалуулж байгаа вэ? гэдэг асуулт хамгийн түрүүнд гарч ирж байна.“ Таньд ойрхон, түмэнд итгэлтэй” гэх уриаг эрхэмлэсэн тус банкны хамт олон хэрэглэгчийнхээ данснаас мөнгө авсан хэрэг илэрчээ.
Тодруулвал: хэрэглэгч данснаасаа мөнгө авах гэтэл түүний данснаас их хэмжээний мөнгө байхгүй байжээ. Ийнхүү учир байдлыг тодруултал: Хоёрдугаар сарын 20-ны өдөр Хаан банкны 6-р Бичил хорооллын салбар дахь теллер нь С.Катя гэх хүнд 350 мянган төгрөгийг гаргаж өгсөн болохыг тогтоосон байна. Чухам яагаад мөнгийг нь өөр хүнд өгсөн болон овог нэр, хүйс, регистер нь хүртэл өөр байхад мөнгийг гаргасан нь сонин байгаа юм. Мэдээж хэрэглэгчийг одоогийн байдлаар хохиролгүй болгоод байгаа гэнэ.
Энэ мэт хэрэглэгчийнхээ данснаас мөнгө байхгүй болоод байвал бид хэндээ итгэх вэ? бид мэдээлэлийг тэнцвэртэй хүргэх үүднээс “Хаан” банкны хэвлэлийн албатай холбогдохыг хичээсэн юм. Гэвч бүхэл бүтэн том банк хэвлэлийн ажилтангүй хэмээх хариултыг 1917 дугаарт холбогдсон оператор хэлсэн юм. Харин марктенгийн албаны дугаар хэмээн 3266 хэмээх дотуур утасны дугаарыг өгсөн. Гэвч учир байдлаа тайлбарлахад, өөдөөс утсаа таслан биднийг үл хүндэлсэн ажилтан, энэ хэргийг шалгаж байгаа хэмээн бүдүүлэг харьцаж утсаа тасалсан юм. Магадгүй та мөнгөө хадгалуулсан бол дансаа нэг шалгаарай гэж зөвлөе.
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа
Голден парк хотхоны гадаа зодолдсон гэх мэдээллийг шалгаж байна
"Олон түвшний уулзвар" төслийн эхний 5 байршлын ТЭЗҮ-ийг боловсруулж дуусжээ
Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түр хасжээ
Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2198 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал олимпиадын хүрээнд гарсан зардлыг шийдвэрлэж өгөхөөр боллоо