Дэлхийн хамгийн баян хөлбөмбөгч Криштиан Роналду хүнд өвчний улмаас шаналж буй 10 сартай бяцхан хүүгийн эмчилгээний зардлыг хувиасаа төлөхөөр амлажээ. Хөлбөмбөгийн цалин, арилжааны чанартай элдэв гэрээ, зар сурталчилгааны орлого гээд жилд хэдэн зуун сая ам.доллар олдог тэрбээр 148 сая еврогийн орлогоор саяхан Goal.com-оос зарласан дэлхийн хамгийн баян хөлбөмбөгчдийн жагсаалтыг тэргүүлсэн билээ.
Мэргэжлийн хөлбөмбөгчийн карьераа амжилттай үргэлжлүүлж, цаг наргүй бэлтгэл, тэмцээн, уралдааны хажуугаар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн элчээр ажиллаж, хүмүүнлэгийн олон арга хэмжээнд оролцдог тэрбээр энэ удаад Испанийн Толедо мужийн хүүд туслахаар болсон байна. Тэр азтай хүүг Эрик Ортиз Круз гэдэг. Мэдрэлийн системийн удамшлын өвчтэй тэрбээр өдөрт 30-аад удаа татаж унадаг, биеийн байдал хүнд, байнгын эмчийн хяналт, асаргаа сувилгаанд байдаг гэнэ. Бяцхан хүүг аврах цорын ганц арга нь мэс засал аж. Гэтэл мэс заслын өмнөх оношилгоо, эмчилгээ үнэ гэхэд л 6000 евро, харин мэс засал 60 мянган еврогийн өртөгтэй тул хүүгийн гэр бүлийнхэн тэр их хэмжээний төлбөрийг төлж чадахгүй хүнд байдалд ороод байжээ.Бяцхан хүүд туслахаар хотын удирдлагууд хүмүүнлэгийн аян өрнүүлэхээр шийдсэн бөгөөд эхлээд Роналдуд хандаж, хөлбөмбөгийн гутал, эсвэл өмсгөлөө хандивлаж, дуудлага худалдаанд оруулж өгөхийг хүссэн гэнэ. Харин Роналду хүүд туслах саналыг уриалгахнаар хүлээн авснаар барахгүй эмчилгээний бүх зардлыг хувиасаа гаргахаар болжээ.



Роналду өмнө нь “Алтан бөмбөг” шагнал гардсаныхаа дараа Испанийн цусны өвчтэй хүүхдүүдтэй хамт нэг өдрийг өнгөрүүлж, тэдэнд сэтгэлийн дэм хайрлаж байсан удаатай.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна