Хүнсний дэлгүүр. Бидний өдөр тутамдаа үйлчлүүлэн, худалдан авалт хийдэг газар. Харин эл дэлгүүрүүдийн лангуунаас бидний торонд ордог хүнсний бараа бүтээгдэхүүн чухам ямар замаар, яажшуухан яваад ирдэг юм бол оо?
Үйлдвэрээсээ гарсан бүтээгдэхүүн бидэнд шинээрээ, бүрэн бүтнээрээ ирэх гол нөхцөлийг тээвэрлэлтийн горим бүрдүүлж байдаг. Гэвч зайлшгүй тодорхой температур, орчин нөхцөлд тээвэрлэх ёстой хоол хүнс болоод эм тариаг жирийн ачааны контейнер, нүүрс зөөвөрлөдөг ямар ч ариун цэврийн шаардлага хангахгүй машин техникээр тээвэрлэн ирдэгт нь бид дасчээ. Ийм замаар хүсний бүтээгдэхүүнийг тээвэрлэснээр замдаа хөлдөх, нян үүсэх, агаарын бохирдол, гадны орчны элдэв зүйлс нөлөөлөх, үүнээсээ болоод хүснээр дамждаг халдварт өвчин дэгдэж болохыг үгүйсгэх аргагүй юм. 2008 оны тавдугаар сард нэмэлт өөрчлөлт оруулсан Тээвэрлэлтийн тухай хуульд “Ачаа, зорчигчийг тээвэрлэлтийн нөхцөл, техникийн шаардлага хангасан зориулалтын тээврийн хэрэгслээр тав тухтай, аюул осолгүй тээвэрлэнэ” гэж заасны дагуу хэрэглэгч бидний эрүүл мэнд, эрх ашгийг бодолцон худалдаа, зориулалтын хэрэгслээр тээвэрлээгүй бараа бүтээгдэхүүнийг хурааж авах, устгалд оруулах зэрэг үйлчилгээ эрхлэгчдийн үүрэг хариуцлага болоод тэднийг хяналт шалгалтыг чангатган, хариуцлага хүлээлгэхтэй холбоотой хууль эрх зүйн орчинг бүрдүүлж өгөхийг төр засаг, эрх баригчдаасаа гуймаар байна.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна