Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас Циркийг зориулалтаар нь ашиглахгүй, түрээслүүлж байна хэмээн буцааж авах талаархи шаардлагыг “Аса” циркийн удирдлагад хүргүүлжээ. “Аса” циркийг зориулалтаар нь ашиглахгүй байгаа учраас хэрэв зориулалтаар нь ашиглахгүй бол циркийн барилгыг улсын өмчид буцаан авна хэмээн О.Магнай дарга айлдаад буй.
“Аса” циркийг сумогийн 68 дахь их аварга Д.Дагвардорж зодог тайлж ирснийхээ дараа худалдаж авсан. Түүнээс хойш циркийг циркээр нь ашиглахгүй, түрээслэх, өөр зориулалтаар ашиглаж байгаа хэмээн ШӨХТГ үзсэн. Мөн Д.Дагвагдорж аваргад сануулга өгсөн бөгөөд хэрэв шаардлагыг нь биелүүлэхгүй бол циркийн барилгыг улсын өмч болгоно хэмээн “сүрдүүлээд” авсан. Энэ асуудал хэрхэн шийдвэрлэгдэж, тэмцэгч О.Магнай дарга, их аварга хоёрын хэн нь “ялах” нь тодорхой бус байна. Харин олон хүн циркийг зориулалтаар нь ашиглахыг дэмжээд байгаа гэсэн шүү.
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа
Голден парк хотхоны гадаа зодолдсон гэх мэдээллийг шалгаж байна
"Олон түвшний уулзвар" төслийн эхний 5 байршлын ТЭЗҮ-ийг боловсруулж дуусжээ
Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түр хасжээ
Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2198 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал олимпиадын хүрээнд гарсан зардлыг шийдвэрлэж өгөхөөр боллоо