Найз залуудаа зодуулж амиа алдсан гэх Н.Цэдэн-Ишийн талаарх мэдээлэл хэвлэл мэдээллийнхний анхаарлын төвд байна. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчдийн гурван удаагийн дүгнэлтээр олон хоног дараалан архи уусны улмаас амиа алдсан гэж гарсан.
Шинжээчдийн дүгнэлтийг танилцуулбал, архины гаралтай, элэгний эдийн үхжил үүсч, цөсний суваг, хүүдийн хананд гэмтэл үүсч, улмаар цөс шүүрч, хэвлийн гялтанг үрэвсүүлэн хэвлийн хөндийд шингэн хуралдах хавсарсан байдлаар элэгний үйл ажиллагаа доройтож, олон эрхтний дутагдалд орж нас барсан гэж гарсан билээ. Тэгвэл түүний найз залуу Г.Алтанхүүд холбогдох мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж буй бөгөөд хэргийг Сүхбаатар дүүргийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.
“Мөрдөн байцаалтын явцад Г.Алтанхүү нь Н.Цэдэн-Ишийн биед өнгөрсөн ес, арваннэгдүгээр сард хоёр удаа гэмтэл учруулж байсан нь тогтоогдсон. Түүний талийгаачийн биед учруулсан олон тооны гэмтэл нь үхэлд холбоотой эсэхийг мөрдөн байцаалтын явцад нарийвчлан шалгана. Шалгалтаар Г.Алтанхүү үхлийн шалтгаантай холбоогүй гэж гарсан ч эрүүгийн хуульд заасан бусад зүйл заалтаар шалгана. Учир нь одоогийн байдлаар хоёр удаа гэмтэл учруулсан нь тогтоогдсон” гэж Нийслэлийн прокурорын орлогч Ц.Батболд хэллээ.
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа
Голден парк хотхоны гадаа зодолдсон гэх мэдээллийг шалгаж байна
"Олон түвшний уулзвар" төслийн эхний 5 байршлын ТЭЗҮ-ийг боловсруулж дуусжээ
Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түр хасжээ
Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2198 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал олимпиадын хүрээнд гарсан зардлыг шийдвэрлэж өгөхөөр боллоо