Монголчуудын хувьд төдийлөн “танил” бус байсан хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэргүүд сүүлийн жилүүдэд нэлээн түгээмэл гардаг болоод байгаа билээ. Энэхүү хэргийг зарим нь зориуд шунахайн сэдлээр үйлдсэн бол цөөнгүй тооны хүмүүс энэ төрлийн “хар сүлжээ”-ний золиос болсон аж.
Зүүн өмнөд Азийн хар тамхины сүлжээ болох “Алтан гурвалжин” нууц бүлэглэлийн гар хөл бологч Хулан, Халиунаа нарын бүлэг гэгчийг УМБГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтсээс удаан хугацаанд мөрдөн шалгаж байсныг бид сонсож байсан. Эдгээр эмэгтэйчүүд гэмт хэрэг үйлдэхдээ хүүхэд асрагчаа нөхрийнх нь хамт золиосолжээ. Тэрбээр нөхөртэйгөө Бээжинд очиж, нөхөр нь хар тамхи хэд хэдэн удаа зөөсөн ба ээлжит ажлаа хийж яваад Бээжингийн нэгэн зочид буудлын цонхоор үсэрч амиа алдсан аж. Тэдгээр эгч дүү хоёр бүсгүй Нигерийн гэмт бүлэглэлтэй холбоотой болж, Монголын 40 гаруй хүнийг хар тамхины гэмт хэргийн золиос болгосон байдаг.
Мөн зарим эмнэлгийн сувилагч нар мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх үйлчилгээтэй Фентанел тариаг худалдаж байсан хэрэгт холбогдсон. Мэс засал хийлгэх хүмүүст унтуулах зорилгоор хийдэг уг тариаг нарийн мэргэжлийн эмнэлгүүдэд өндөр хяналтын дор хуваарилдаг боловч түүнээс нь эмнэлгийн ажилтнууд нааш цааш болгож байсан илэрсэн аж. Уг тариа нь найрлагадаа хар тамхины төрлийн бодисын хольцтой бөгөөд үйлчилгээ нь морфиноос хэд дахин өндөр юм байна.
Бидний мэддэгээр, олонд танил хэдэн эрхэм энэхүү хар мөртэй гэмт хэрэгт холбогдон, ял шийтгэл авч байсныг хүмүүс санаж байгаа байх. Ер нь энэ төрлийн гэмт хэрэг сүүлийн үед ихсэн, хар тамхи, мансууруулах бодис хэрэглэдэг хүүхэд залуусын тоо ч нэмэгдэн, манай жижиг орны хувьд аюулын харанга дэлдэхдээ тулаад байгаа тул зарим залуус санаачлан, олон нийтэд хандсан сэрэмжлүүлэг гаргасныг толилуулахаар зорилоо. Хүн бүр, ялангуяа гадаад орныг зорьж буй залуус маш сонор сэрэмжтэй байж, шунахай, сувьдаг сэтгэлтнүүдийн золиос болохгүй байхыг анхааруулж байна!
Монгол хүний амь нас хэдэн төгрөгний үнэтэй вэ? Та хэдэн төгрөгний төлөө элэг нэгтэн ах дүүсээ худалдаж чадах вэ? Цөөхөн Монголчууд бид хэдэн халтар цаасны төлөө эх орны маань гэрэлт ирээдүй болсон залуусыгаа золиослосоор байвал Монгол улс маань юу болж үлдэх вэ?
Монголын ирээдүй болсон оюутан залуус “ ХАР СҮЛЖЭЭ”-ний золиос болж, амь нас, амьдралаараа хохирсоор байх уу?
Монголын оюутан залуусаа, энэ бидэнд хамаатай, бас бидний хойч ирээдүйд ч хамаарах аюулын харанга, аймшгийн эмгэнэл биш гэж үү?
АЮУЛЫН ХАРАНГА.
2014 оны 02 сарын 28 - ны өдөр. Оюутан охины дуудлага. “...Ааваа, миний хоёр найз надад шинэ чемодан авч өглөө. Би хувцсаа шинэ чемодан руугаа хийж байна...” /Оюутан охины Улаанбаатарт байхдаа аавтайгаа ярьсан яриа/
АЮУЛЫН ХАРАНГА.
2014 оны 03 сарын 01 -ний өдөр. “ ...Монголын 3 оюутан охин Хятадын Эрээн хотын гаалиар зэвсэг гаргах гэж байсныг барилаа...” гэж Хятадын талаас мэдээлжээ.
АЮУЛЫН ХАРАНГА.
2014 оны 03 сарын 02-ны өдөр. “ ....Хятадын бүрэн хамгаалалттай, зэвсэглэсэн цэргүүд дахин Монголын 2 оюутан залууг баривчлан авч явлаа...” / Оюутан залуусыг золиослоход хүйс харгалзахгүй байна. /
ЭНЭ ЭМГЭНЭЛ БИШ ГЭЖ ҮҮ?
Тэр “ ОЮУТАН ОХИД, ХӨВГҮҮД” гэж хэн байв аа? ТЭД хар тамхины наймаачид биш, Тэд Зэвсгийн наймааачид биш, Тэд олон улсын далд арилжаачид биш ээ!
ТЭД …ТА НАРЫН Л НЭГЭН АДИЛ ЭГЭЛ ЖИРИЙН ОЮУТНУУД. Аав ээжийн үр хүүхэддээ ГАДААДЫН САЙН БОЛОВСРОЛ эзэмшүүлэх хүсэл, сайхан амьдралыг мөрөөдөж, гадаадад өндөр боловсрол эзэмшиж, эх орондоо ирж сайн ажиллаж, сайхан амьдарна гэсэн гэрэлт тэмүүллийг өвөрлөн Хятад улсад суралцаж байсан энгийн нэгэн охид, хөвгүүд шүү дээ.
ГЭТЭЛ, ӨНӨӨДӨР ТЭДНИЙГ ХЭН НЭГЭН ХҮНИЙ МӨСГҮЙ, ЗӨВХӨН МӨНГӨ БОДСОН ЧУЛУУН ЗҮРХТЭН ӨӨРИЙН ЭРХ АШГИЙН ЗОЛИОС БОЛГОЖ, ГЭРЭЛТ АМЬДРАЛЫГ НЬ ГЭГЭЭН ХҮСЭЛ МӨРӨӨДӨЛТЭЙ НЬ ХАМТ БУЛШИЛЖ БАЙНА.
Монголын Засгийн Газар, Хятадын Эрээн хот дахь Монголын Консулын газар, Хүний эрхийн хороо, гадаадад суугаа монголчуудынхаа эрх ашгийг хамгаалдаг байгууллагууд аа! “ХАР СҮЛЖЭЭ”- ний ЗОЛИОС БОЛООД БАЙГАА ОЮУТАН ЗАЛУУС - ынхаа эрх ашгийг хамгаалаач ээ.
Хар ухаанаар ч бодсон, аав ээжийн хайртай хүүхдүүд, хүсэл мөрөөдлөөр жигүүрлэн хүний нутагт эрдэм сурахаар явсан залуучууд амь нас хувь заяагаараа дэнчин тавин, улс дамнасан зэвсгийн наймаа хийнэ гэж үү? Энэ бол амьдралыг өөдрөгөөр төсөөлсөн залуусын гэнэн цайлган занг ашигласан хүний мөсгүй, увайгүй этгээдийн хийсэн хэрэг. Яг одоо Монгол улсын таван иргэний амь нас дээсэн дөрөөн дээр байна.
Залуусаа, БИД БИЕ БИЕНЭЭ ХАМГААЛЦГААЯ.ХАМТДАА ТЭМЦЭЦГЭЭЕ.
Цааш нь, Монголын Засгийн Газар Монголчуудаа хамгаалах хүртэл SHARE хийж тараацгаая.
Энэ нь бидний тэмцэлд нэгдэж байгаа ТАНЫ ДУУ ХООЛОЙ болно!
3 өрөө байранд гарсан галаас 22 болон 86 настай иргэдийг аварч, эмнэлэгт хүлээлгэн өгчээ
Лаг шатаах үйлдвэрийн төслийн нарийвчилсан судалгаа үргэлжилж байна
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
Нийслэлийн 9 байршилд мод бут, сөөг тарих боломжтой
Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороонд 420 метр авто зам барина
ШҮҮХ: Хахууль авсан “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХК-ийн захирал асан Д.Бямбасүрэнг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, 30 сая төгрөгөөр торголоо
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ