Украины Ерөнхийлөгч Виктор Янукович өчигдөр сөрөг хүчний удирдагчтай энхийн гэрээ байгуулмагцаа нийслэл Киевийг ум хумгүй орхисон. Түүнийг явмагц Ерөнхийлөгчийн хувийн өргөө харш нь ч эзгүйрч, украинчууд төрийн тэргүүнээ хэрхэн тансаглаж байсныг нүдээр үзэх боломж олдов.
В.Янукович 2010 онд Ерөнхийлөгч болоод удаагүй байхдаа Киевээс цаг орчим явах зайтай Межигиряд газар аваад, эзэмшлээ аажим аажмаар өргөжүүлсээр өдгөө 140 га газар бүхий тансаг эдлэнтэй болоод байжээ. Монако улсын газар нутгийн талтай тэнцэхүйц хэмжээний энэ том эдлэн дотор орос маягийн таван давхар байшин, гольфийн талбай, хиймэл нуур, нисдэг тэрэг буух талбай, жижиг хэмжээний амьтны хүрээлэн хүртэл тансаг зэрэглэлийн юм юм байдаг аж.
Энэ тансаг эдлэнгийн эзэн нь нэгэнт эрх мэдлээсээ унасан тул энэ дашрамыг ашиглаж украинчууд урьдын цагт хаалттай байсан энэ газар ирж, доторхийг нь үзэж сонирхсон байна. Хотоос гарч салхилангаа Ерөнхийлөгчийн ордныг үзэх гэсэн хүмүүс амралтын өдөр Межигиряд дүүрэн холхиж байсан бөгөөд байшин доторх тансаг эд хэрэглэл, тавилга сэлт, машины гараашт нь агуулж буй хэдэн сая ам.долларын үнэтэй спорт машинууд, уужим том гольфийн талбай зэргийг хараад өөрийн эрхгүй толгой сэгсэрч байжээ.
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа
Голден парк хотхоны гадаа зодолдсон гэх мэдээллийг шалгаж байна
"Олон түвшний уулзвар" төслийн эхний 5 байршлын ТЭЗҮ-ийг боловсруулж дуусжээ
Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түр хасжээ
Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2198 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал олимпиадын хүрээнд гарсан зардлыг шийдвэрлэж өгөхөөр боллоо