ARIUNAA SURI бренд маань орчин үеийн загварт Монгол хувцасны онцлогийг шингээж, үндэсний үйлдвэрлэгчдээр бүтээгдсэн загваруудаа олон улсын зах зээлд таниулах зорилготой ажилласаар ирлээ. Бид Монголын загварын түүхэнд анхдагч болсон олон ажлыг хийж, эхний алхмыг тавьж чадсан гэдгээрээ бахархдаг.
Тухайлбал, 2011 онд "Берлины Загварын долоо хоног", 2013 онд Токиогийн загварын долоо хоног “Mercedes Benz Fashion Week” шоу гэсэн дэлхийн хэмжээний загварын шоунд оролцсоноос гадна 2013 оны зун эх орондоо SS2014 International Naadam festival буюу "Усан дээрх Загварын шоу"-г маш амжилттай зохион байгуулаад байгаа билээ.
Токиогийн загварын долоо хоногийн хувьд уг арга хэмжээ нь дэлхийн 5 том загварын долоо хоногийн нэгт тооцогдож, дэлхийн нэртэй дезайнер, хувцас үйлдвэрлэгчид, брэнд дэлгүүрүүд цуглан загварын ертөнцийн цаашдын чиг хандлагыг тодорхойлдгоороо чухал ач холбогдолтой юм. Энэхүү арга хэмжээнд бид өнгөрсөн оны 3-р сард оролцон олон улсын хэвлэл мэдээллийн агентлагууд, загварын салбарын худалдааны төлөөлөгчид гэх мэтчилэн 300 гаруй харилцагч, үйлчлүүлэгч нарт ARIUNAA SURI брендээ танилцуулж, хүргэж чадсан юм. Энэхүү амжилт нь бидэнд 2014 оны “Mercedes Benz Fashion Week Tokyo”-д ч бас дахин оролцох урам зоригийг өгөн, өнгөрсөн 9 сараас эхлэн IC Creative Division-тай хамтран бэлтгэл ажилдаа орж, ирэх 3-р сарын 22-нд Токиод өөрсдийн бүтээлүүдээ танилцуулахаар болсноо дуулгахад тайтай байна.
Үндэсний загварын бүтээгдэхүүн, үйлдвэрлэлээ олон улсын зах зээлд гаргах том ач холбогдолтой энэхүү ажлыг маань дэмжиж, хамтран ажиллахахаар болж буй байгууллага хамт олондоо бид чин сэтгэлийн талархлаа илэрхийлье!
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна