Нэгэн цагт Улсын начин Сэр-Одтой амьдрал холбож явсан дуучин бүсгүй сүүлийн хэдэн жилийн турш ганц бие ээжийн амьдралаар амьдрах болсон. Охиноо тэврэн төрхөмдөө буцсан тэрбээр экс нөхөртөө зориулж “Хайрлаарай” хэмээх дуу дуулсан нь хайр сэтгэлийн шарх авсан олон хүнд нэгийг бодогдуулсан гэхэд хилсдэхгүй. Хосуудын хамтын амьдрал төдийлөн удаан үргэлжлээгүй ч хөөрхөн охины аав, ээж болсон тэд хэвлэлээр багагүй “дайтсан” ч тэгсхийгээд хоёр тийш болцгоосон. Харин сүүлийн үед дуучин бүсгүй маань дахин шинэ хайрын түүх эхлүүлээд байгаа аж.Түүний сэтгэлийг булаасан залуу нь мөн л бөхийн удамтай бөгөөд Улсын гарьд П.Сүхбатын төрсөн дүү гэх. Тэрбээр сүүлийн үед төдийлөн дорвитой уран бүтээл хийгээгүй ч саяхан “Тэнгэрлэг эрчүүд” хэмээх шинэхэн дуу дуулж, дүрсжүүлжээ. Сонирхуулахад дууч бүсгүй маань эл уран бүтээлээ шинэхэн хайртдаа зориулжээ. Дуучин бүсгүйд хайрт нь валентины баяраар гоёмсог баглаа бэлэглэжээ.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна